Гацууртын ордыг хэлэлцэж эхэллээ
2015-12-24

УИХ-ын чуулганы үдээс хойшхи нэгдсэн хуралдаан эхэллээ. Хуралдаанаар Гацууртын ордын төрийн эзэмшлийн хувь хэмжээг тогтоох тухай УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэх эсэхийг шийдэх юм. Гацууртын ордын төрийн эзэмшлийн хувь хэмжээг тогтоох тухай УИХ-ын тогтоолын төслийн танилцуулгыг Уул уурхайн сайд Р.Жигжид хийсэн юм.

 

УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн “Гацууртын ордын төслийг 3 дахь удаагаа оруулж ирж байна.  Энэ төслийг дахин дахин оруулж ирэх шаардлагатай байсан юм уу? Эдийн засаг хүндэрлээ” хэмээхэд Ерөнхий сайд Ч.Сайханбилэг:  

-Энэ асуудал УИХ-д анх удаагаа орж ирж байна. Тусгай нөөц ашигласны төлбөрийн асуудлаар хөрөнгө оруулагч талтай анх удаа хийлээ. Үр ашгийг хурдан авахын тулд энэ асуудлыг оруулж ирж байгаа. Энэ ордыг хөдөлгөх нь зайлшгүй хэрэгтэй асуудал болоод байна. Гаднын банк энэ асуудлыг эхэлж хийдэг. Өнгөрсөн хугацаанд нөхцөл байдал өөрчлөгдлөө.  УИХ-ын зүгээс энэ асуудлыг шийдэхгүй бол Монголыг орхин гарахболно гэдгээ мэдэгдсэн. Энэ нь олон улсад муу дохио болно.  Монгол Улсын эрх ашгийн үүднээс энэ асуудал явах ёстой.  Өнгөрсөн хугацаанд хараа хяналтгүй хууль бус үйл явдлаас 3 хүний амь нас үрэгдлээ. Энэ шийдвэрийг зайлшгүй гаргахгүй бол болохгүй. Би асуудлаа шийдэхгүй бол Арбитрийн шүүхээр явж, өрөнд орох болно хэмээн хариулав.

 

Чуулганы хуралдаан үргэлжилж байна.

 

Н.Энх

 

Shuud.mn
Сонин хачин
zochin:
Ninja nart aldaj bhar ashiglah ni zuv shu de
2015-12-24
m:
ashiglah ni zuvuu
2015-12-24