Газар өмчлөлийн цахим бүртгэлийг 24 цагаар сунгалаа
2015-12-24

 

Цахим газар өмчлөлийн тавдугаар ээлж энэ сарын 14-ний 12.00 цагт эхэлсэн. Иргэдийн өргөдлийг 15 хоногийн хугацаанд хүлээн авч, 29-ны өдрийн 12.00 цагт цахим систем автоматаар хаагдах байв.  Гэвч энэ өдөр “Үндэсний эрх чөлөө тусгаар тогтнолоо сэргээсний баярын өдөр” тохиож бүх нийтийн амралтын өдөр учраас газар өмчлөлийн өргөдөл хүлээж авах хугацааг 24 цагаар сунгажээ. Ингэснээр энэ сарын 30-ны өдрийн 12 цаг хүртэл иргэд өргөдлөө өгөх боломжтой боллоо.

 

Энэ удаагийн газар өмчлөлд шинээр Сүхбаатар дүүргийн Тоосгоны I хэсгийн 16 нэгж талбарт, тоосгоны II хэсгийн 149 нэгж талбарт, Баянзүрх дүүргийн Шарын аманд 204 нэгж талбарт иргэдэд газар өмчлүүлнэ. Иргэд, гар утасны ухаалаг төхөөрөмжөө ашиглан “Газар өмчлөл” мобайл аппликеэйшнаар өргөдлөө өгөх боломжтой юм. Одоогоор, аппликеэйшнаар дамжуулан 30 мянган иргэн хүсэлтээ ирүүлээд байгаа аж.

 

Г.Тэгшсүрэн

Shuud.mn
Сонин хачин