Үйлдвэр шатаж 100 гаруй хүн амиа алджээ
2015-12-25

Нигерийн хойд хэсгийн Нневи хотноо байрлах хийн үйлдвэрийн өмнө түлш ачсан ачааны машин дэлбэрсний улмаас үйлдвэр бүхэлдээ шатсан тухай “CNN” агентлаг мэдээллээ. Дэлбэрэлтээр 100 гаруй хүн амиа алдсан гэнэ. Амиа алдагсдын 35 нь тус үйлдвэрийн ажилчид хэмээн цагдаагийн газраас уламжлав.  

 

Цагдаагийнхан дэлбэрэлт болсон үйлдвэрийг битүүмжилж, энэхүү осолтой хэт даврагчид холбоогүй хэмээн тайлбарласан байна. Харин олон нийт ослын буруутанг хэт даврагч Боко Харам бүлэглэл хэмээн мэдээлжээ. Учир нь өнгөрсөн сарын эхээс тус бүлэглэлийн дайчид уг хот руу халдах болсон юм.

 

Ослын газар 70 гаруй гал сөнөөгч ажиллаж буй аж. Шархагсдыг тус хотын “Nnamdi Azikiwe University Teaching” эмнэлэгт хүргэж, эмчилгээ хийж эхэлжээ.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
africa t heden haruud vhehn manai mongold yamar hamaa bn
2015-12-25
сайхнаа:
Нигерийн хойд хэсэг гэнэ үү, улайм цайм өмнөд хэсэгт бна ш дээ, юугаа ч мэдэхгүй тэнэг сэтгүүлчийн оронцог
2015-12-25