Эва Лонгория хуримаа хийжээ
2015-12-25

Холливуудын нэрт жүжигчин Эва Лонгория, Жосе Антино Бастон нар Энэтхэг улсад нууцаар хуримласан тухай “www.dailymail.co.uk” мэдээллээ. Хос өчигдөр Лос Анжелес хотын нисэх буудлаар үйлчлүүлж байхдаа гэрэл зурагчдын дуранд өртсөн байна. Энэ үеэр жүжигчин бүсгүй хуримын бөгж зүүсэн байжээ.

 

Өнгөрсөн долоо хоногт Эва инстаграмдаа “Таж Махалын өмнө найз залуугаасаа гэрлэх санал хүлээн авч буй” зургаа нийтэлсэн билээ. Гэрчүүдийн мэдээлснээр “Хос энэ сарын 13-нд Дубай хотноо хуримласан” гэжээ.

 

Эвагийн хэвлэлийн төлөөлөгч “Хосыг хуримласан бус сүй тавьсан” хэмээн мэдэгдсэн байна. Эва Лонгория өмнө “NBA”-ийн од Тони Пакертэй хуримаа хийж байсан ч 2012 онд салцгаасан билээ. Мөн салаад удаагүй байхдаа өөрөөсөө 11 насаар дүү, жүжигчин Эрнесто Аргуйло гэгчтэй сүй тавьсан ч удалгүй салцгаасан юм.  

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин
ЗОЧИН:
ЭВА ЛОНГОРИЯ ШИГ САЙХАН ХҮҮХЭНТЭЙ ҮНСЭЛЦЭЖ ҮЗЭХ ЮМСАН.СЕКС ХИЙВЭЛ Ч БҮҮР ХАЛУУХАН САЙХАН БАЙХАА.
2016-01-29