Хан-Уулд дахин нэг цэцэрлэг ашиглалтад орлоо
2015-12-25

 

Өнөөдөр Хан-Уул дүүргийн 10 дугаар хороо буюу Нисэхэд  150 ортой 230 дугаар цэцэрлэг нээлтээ хийлээ. Тус цэцэрлэг нь энэ онд Хан-Уул дүүрэгт шинээр ашиглалтад орж байгаа 5 дах цэцэрлэг  бөгөөд өмнө нь 27, 209, 218, 223 дугаар цэцэрлэгүүд шинээр үүд хаалгаа нээж, хүүхэд багачуудаа хүлээн авсан юм. Шинэ цэцэрлэгийг Хан-Уул дүүргийн “Орон нутгийн хөгжлийн сан”-ийн хөрөнгө оруулалт буюу 1,2 тэрбум төгрөгөөр “Баяарс констракшн ХХК” барьжээ. Одоогийн байдлаар 236 хүүхэд багачууд 6 бүлэгт хуваагдан энэхүү цэцэрлэгт сурч, хүмүүжиж байна.

 

Нээлтийн арга хэмжээнд Нийслэлийн Засаг даргын Хөдөлмөр эрхлэлт, нийгмийн хамгааллын асуудал хариуцсан орлогч Ц.Буяндалай, Нийслэлийн Боловсролын газрын дарга Ц.Отгонбагана, ХУД-ийн ИТХ-ийн дарга Д.Батбилэг, Засаг даргын орлогч Д.Анхбаяр, С.Баасандолгор, дүүргийн Боловсролын хэлтсийн дарга С.Эрдэнэчимэг болон бусад албаны хүмүүс, багш ажилчид, эцэг эхчүүд оролцлоо.

 

Мөн Хан-Уул дүүргийн 10, 14 дүгээр хороодод 2 бага сургууль цэцэрлэгийн цогцолбор удахгүй ашиглалтад орохоор бэлтгэл ажлаа хангаж байна. Түүнчлэн Хан-Уул дүүргийн хэмжээнд сургуулийн өмнөх 2-5 насны 12000 гаруй хүүхэд байдаг гэсэн статистик тоо байдаг. 2015-2016 оны хичээлийн жилд төрийн өмчийн 27, төрийн бус өмчийн 63 нийт 90 цэцэрлэгт 10670 хүүхэд хамрагдан сурч байгаа аж.

 

 

Shuud.mn
Сонин хачин
bat:
barisan bol bolooshee malaa
2015-12-25
бар:
бар зочид буудалтай зэрэгцүүлэн барьсан цэцэрлэг байна даа
2015-12-25