Ипотекийн зээлийн хүүг 2 хувиар бууруулна

Үл хөдлөх барьцааны хуульд ҮХЦ-ээс Үндсэн хууль зөрчсөн гэх дүгнэлт гаргасан. Үүнтэй холбогдуулан Арилжааны банкууд ипотекийн зээлийг түр зогсоогоод байгаа. Харин УИХ-аас ҮХЦ-ийн хүчингүй болгосон хуулийг батлахаар ажлын хэсэг гарч ажиллаж байгаа.
Ингэхдээ Ипотекийн зээлийн хүүг 8 байсныг 6 болгон бууруулахаар эрх баригчид ажиллаж байгаа аж. Учир нь УИХ-ын дарга, АН-ын дарга З.Энхболд “Буянт-Ухаа-2” хорооллын орон сууцны нээлтийн арга хэмжээнд оролцохдоо ипотекийн зээлийн хүүг бууруулахдаа мэдэгдсэн.
Одоогийн байдлаарс жилийн 8 хувийн хүүтэй ипотекийн зээлд 77 мянга орчим иргэн хамрагдаад байгаа. Харин ирэх жилээс ипотекийн зээлийн хүүг бууруулж, иргэдийг орон сууцанд хамрагдах боломжийг нэмэгдүүлж байгаа аж.
Н.Нягт
СЭТГЭГДЭЛ БИЧИХ