Техаст есөн хүн амиа алджээ
2015-12-27

АНУ-ын Техас мужид хүчтэй хар салхи дэгдсэний улмаас өчигдөр 9 хүн амиа алдсан тухай “www.dailymail.co.uk” мэдээллээ. Албаны хүмүүсийн мэдээлснээр “Өнгөрөгч долоо хоногт хар салхины улмаас 26 хүн амиа алдаж, өнөөдрийг хүртэл олон мянган хүн гэрэл цахилгаангүй байна” гэжээ. Миссисипи мужид зургаан хүн, Теннесси мужид зургаан хүн, Арканзас болон Алабама мужид нэг хүн амиа алдсан байна.

 

Оклахома мужид 41 см-ийн цасан бүрхүүл тогтсон хэмээн албаныхан мэдээллээ. АНУ-ын Цаг уурын хүрээлэнгээс “Оклахома мужид сүүлийн 10 жил тохиогоогүй хүйтэн өвөл болох магадлалтай” гэж уламжилжээ.

 

Өвөлжилт хүнд байгаа бүс нутагт амьдарч буй иргэд болон жолоочдыг сонор сэрэмжтэй байхыг Засгийн газраас анхааруулсан байна.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин
Oogii:
I like to play Clash of Clans and I use httpmaxclashgems.com Get 100 000 gems here for free! aOJTe
2015-12-28