Төрийн дээд одон медаль гардуулна
2015-12-28

Өнөөдөр болох зарим үйл явдлын тоймыг хүргэж байна.

 

10.00 цагт: Монгол Улсын Засгийн газар болон “Монполимет” ХХК, “Монцемент Билдинг Материалс” ХХК-ийн хооронд хөрөнгө оруулалтын гэрээ байгуулах арга хэмжээ  Аж үйлдвэрийн яамны гурван давхарын хурлын танхимд болно.


10.00 цагт: Нийслэлийн 2015 оны Хөдөлмөрийн аваргуудад шагнал гардуулах ажиллагаа Хангарди ордны 14 давхарт болно.


11.00 цагт: УИХ-ын гишүүн Х.Тэмүүжин, ХЗҮХ-гийн захирал асан Х.Номингэрэл, шүүгч Б.Батцэрэн, Ц.Цогт, өмгөөлөгч З.Сүхбаатар, Э.Болорчулуун, Н.Баасанжав, Д.Энхзул, доктор Б.Амарсанаа, Д.Сүнжид, хуульч А.Оюунчимэг, Б.Отгон, А.Анударь, Гадаад харилцааны яамны Эрхзүйн хэлтсийн дарга Н.Анхбаяр нарыг Монголын Хуульчдын холбооны “ХҮНДЭТ ТЭМДЭГ”-ээр шагнах  ёслолын ажиллагаа  Хууль зүйн үндэсний хүрээлэнгийн Хуульчдын танхимд болно. 


11.00 цагт: Эрчим хүчний салбарын ажилтнуудад төрийн дээд одон медаль гардуулах, салбарын шилдэгүүдийг тодруулах ёслол болно.


12:00 13:00 цагт: Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарилгаар төрийн дээд одон медалиар шагнуулсан иргэдэд НИТХ-ын дарга Д.Баттулга шагнал гардуулна. Шагнал гардуулах ёслолын ажиллагаа НЗДТГ-ын А танхимд болно. 

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
Иргэдэд оор огох юм байхгуй юм чинь хэдэн томроо л огч байна уу.мон ч ядарсан арга даа зайлуул.медаль нь дуусаагуй юм байхдаа
2015-12-28