Хөрөнгө оруулалтын гэрээнд гарын үсэг зурна
2015-12-28

Монгол Улсын Засгийн газар болон “Монполимет” ХХК, “Монцемент Билдинг Материалс” ХХК-ийн хооронд өнөөдөр хөрөнгө оруулалтын гэрээ байгуулна. Гэрээнд гарын үсэг зурах арга хэмжээ 10.00 цагт Аж үйлдвэрийн яамны гурван давхарын хурлын танхимд болно.

 

Ёслолын арга хэмжээнд Аж үйлдвэрийн сайд Д.Эрдэнэбат болон хөрөнгө оруулалтын газар тус үйлдвэрийн удирдлагууд оролцоно. 


“Монцемент үйлдвэр”-ийн төсөл хэрэгжсэнээр хураамж хэлбэрээр нийт 458.1 тэрбум төгрөг /жилд 21.8 тэрбум төгрөг/ улсын төсөвт төвлөрүүлж, 375 монгол иргэдийг ажлын байраар хангах юм байна. 

Shuud.mn
Сонин хачин
Жо:
Сайхан дампуурна даа. Эдийн засгаа томоор харахгуй л шоу хийгээд байна даа.
2015-12-29