Маргааш бөхийн барилдаантай
2015-12-28

Монгол Улсын Ерөнхийлөгчийн цомын төлөөх чансаа өндөр шилдэг 128 бөхийн барилдаан маргааш болно.

 

Монголчууд Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 104 жилийн ойд зориулсан энэхүү барилдаан энэ жил тав дахь удаагаа зохион байгуулагдана.

 

Өмнөх дөрвөн удаагийн барилдаанд Улсын аварга С.Мөнхбат хоёр, Улсын заан М.Өсөхбаяр, Улсын харцага Б.Пүрэвсайхан нар тус бүр нэг удаа түрүүлж цомын эзэн болж байв. Энэ жилийн хувьд улсын баяр наадам болон заалны барилдаануудад тогтмол амжилт үзүүлсэн шилдэг 128 бөх уран мэхийг уралдуулж хүч чадлаа үзэхээр болоод байна.

Shuud.mn
Сонин хачин