Хүний эрхийн комиссын П.Оюунчимэг шагнал гардлаа

Монгол Улсын Үндэсний их эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээсний 104 жилийн ойг тохиолдуулан төр захиргаа, хууль эрх зүйн салбарт олон жил үр бүтээлтэй ажилласан хүмүүст Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар төрийн дээд шагнал гардууллаа.
Хүний эрхийн Үндэсний Комиссын гишүүн П.Оюунчимэг “Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон”, ХЭҮК-ын ахлах референт З.Өнөржаргал “Алтан гадас” одонгоор шагнагдсан бол ХЭҮК-ын Захиргаа, хамтын ажиллагааны хэлтсийн дарга Ч.Алтангэрэл “Хөдөлмөрийн хүндэт медаль”, ХЭҮК-ын ахлах референт Х.Мөнхзул “Хөдөлмөрийн хүндэт медаль”-аар шагнууллаа.
Мөн ХЭҮК-ын ахлах референт Б.Болорсайхан Хууль зүйн яамны жуух бичгээр, ХЭҮК-ын референт Б.Сэмжидмаа Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын яамны жуух бичгээр шагнуулсныг ХЭҮК-ын дарга Ж.Бямбадорж гардуулав.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ