Хар салхины улмаас 12 хүн амиа алджээ
2015-12-28

АНУ-ын Техас мужийг Торнода хар салхи дайран өнгөрсний улмаас 12 хүн амиа алдсан тухай “CNN” агентлаг мэдээллээ. Техас мужийн зүүн хэсэгт их хэмжээний хур тунадас орж, замын хөдөлгөөн бүхэлдээ зогсоод буй бол мужийн баруун хэсэгт өнгөрсөн амралтын өдрөөс эхлэн цас оржээ.

 

Хар салхины улмаас Миссисипи мужийн 150 мянган өрх цахилгаангүй болсон байна. Миссисипи мужид дэгдсэн хар салхины улмаас 400 гаруй байшин нурж, 56 хүн гэмтэж, долоон хүн амиа алджээ. Оклахома мужид их хэмжээний цас орж, цасан бүрхүүл тогтоод байна.

 

Зул сарын баяраар хар салхины улмаас есөн хүн амиа алджээ. Цаг агаарын таагүй байдлын улмаас Техасын удирдлагууд орон нутгийн нислэгүүдийг зогсоосон байна.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин