Н.Буянбаатар Урлагийн гавьяат зүтгэлтэн болов

Монгол улсын Үндэсний их эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээсний 104 жилийн ойг тохиолдуулан төр захиргаа, хууль эрх зүй, соёл урлагийн салбарт олон жил үр бүтээлтэй ажилласан хүмүүст Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар төрийн дээд шагнал гардууллаа.
Энэ үеэр Үндэсний дуу бүжгийн эрдмийн чуулгын ерөнхий удирдаач Н.Буянбаатар “Монгол Улсын урлагийн гавьяат зүтгэлтэн” цол тэмдгээр шагнагдлаа. Шагнал гардан авсны дараа тэрбээр “ҮДБЭЧ-д ажилласан 30 жилийн хөдөлмөрийг үнэлж төр засгаас шагналаа. Энэ бол, ҮДБЭЧ-ын үе үеийн уран бүтээлчдийн болон надад боловсрол, мэргэжил олгосон “Хөгжим бүжгийн коллеж”-ийн багш нарын ач буян. Тиймээс ачтан багш нартаа туйлын их баярлаж байна” хэмээв.
Г.Тэгшсүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ