“Оддын дайн” тэрбумын ашиг олжээ
2015-12-28

Холливуудын нэрт жүжигчин Харрисон Фордын тоглосон “Оддын дайн” цувралын “Оддын дайн: Хүч сэргэсэн нь” кино нээлтээ хийгээд 12 өдрийн дотор нэг тэрбум ам.долларын ашиг олсон тухай “CNN” агентлаг мэдээллээ. Тус бүтээл дэлхийн 35 улсад нээлтээ хийсэн бөгөөд зөвхөн АНУ болон Канадын кино зах зээлээс 544.5 сая ам.долларын ашиг олсон байна.

 

“Оддын дайн” киноны долоодугаар анги АНУ, Их Британи, Герман, Австралийн кино чартуудыг тэргүүлээд байна. Зөвхөн Зул сарын баяраар тус кино 135 сая ам.долларын ашиг олжээ.

 

Энэхүү уран бүтээл “Юрийн Галавын ертөнц” киноны амжилтыг эвдсэнээс гадна жүжигчин Вин Дизель, Пол Уолкерийн тоглосон “Галзуу хурд” киноны өмнө бичигдэхээр болжээ. “Галзуу хурд” кино нэг тэрбумын ашиг олсон билээ.

 

Кино шүүмжлэгчид “Оддын дайн” киног гурван тэрбумын ашиг олох магадлалтай хэмээн бичиж эхэлжээ.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин
чоно:
Оддын дайны ашиг бол сирийн,ливийн, иракын дайны ашигийн хажууд далайд дусал
2015-12-28