Эрчим хүчний салбарт хамтрах санамж бичиг байгууллаа
2015-12-28

Монгол Улсын Эрчим хүчний яам БНХАУ-ын China national complete engineering corporation-ны хооронд хамтран ажиллах Санамж бичигт ЭХЯ-ны Төрийн нарийи бичгийн дарга Д.Дэлгэрцогт, China national complete engineering corporation-ийн Худалдааны газрын менежер Чин Мин нар гарын үсэг зурлаа. 


Монгол Улсын эрчим хүчний салбарын цаашдын стратеги хөгжил болон эрчим хүчний хэрэгцээг үндэслэн эрчим хүчний салбарт зураг төсөл хийх, барьж байгуулах, ашиглах зэрэгт арвин туршлага хуримтлуулсан China national complete engineering corporation-тай урт хугацааны туршид хамтран ажиллаж, Монгол Хятад хоёр улсын эрчим хүчний салбарт харилцан ашигтай, эрх тэгш, хамтран хөгжих нөхцөлтэйгээр энэ Санамж бичгийг байгуулж байгаа юм. 


Санамж бичигт гарын үсэг зурахад УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүн, Эрчим хүчний сайд Д.Зоригт, УИХ-ын гишүүн А.Тлейхан нар байлцлаа.

Shuud.mn
Сонин хачин