Хүчит 128 бөх барилдана
2015-12-29

Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээсний баярын түүхт 104 жилийн ойн өдрийн хүчит бөхийн барилдаан өнөөдөр 14:00 цагаас Монгол бөхийн өргөөнөө эхэлнэ.

 

Монгол Улсын Ерөнхийлөгчийн цомын төлөө чансаа өндөр шилдэг 128 бөх энэ өдрийн барилдаанд зодоглодог уламжлалтай.

 

Урд жилийн барилдаануудад улсын аварга С.Мөнхбат хоёр, улсын заан М.Өсөхбаяр, улсын харцага Б.Пүрэвсайхан нар тус бүр нэг удаа түрүүлж, Ерөнхийлөгчийн цомын эзэн болж байсан юм.

 

Б.Бэхи

 

Shuud.mn
Сонин хачин
зочин:
Сүүлийн үeд энэ баян өлгий аймгийн бeрeкe гэж казак залуу үнэн сайн байна энэ янзаараа улсын начин харцага цол хүртэх нь дээ бас өөр казак бөхчүүд их сайн байна лээ манай монгол залуучуудаас дутахгүй барилдаж байна үнэнхүү хүчтэй байна оюунболд арслан бүрэнтөгс батсуурь арслан зэрэг том бөхчүүдтэй ана мана тэнцүү барилдсан гайхамшигтай.
2016-01-01