Барилгаас унаж гэмтжээ
2015-12-29

Барилгаас унаж гэмтжээ. Нийслэлийн Чингэлтэй дүүргийн хоёрдугаар хорооны 26 дугаар байрны дөрвөн давхраас хүн унаж гэмтжээ. 

 

Ослын газарт нийслэлийн Онцгой байдлын газрын Аврах ангийн албан хаагчид ажиллаж, иргэн О /34 настай, эрэгтэй/ барилгын дөрөвдүгээр давхраас нэгдүгээр давхрын өргөтгөл дээр унаж хүзүү, нуруундаа гэмтсэн байсныг буулган яаралтай түргэн тусламжийн эмчид хүлээлгэн өгчээ. Уг хэргийг харьяа дүүргийн цагдаагийн хэлтэст шалгаж байна.

 

Б.Хүлэг

Shuud.mn
Сонин хачин