Баярын ширээ засах бяцхан зөвлөгөө
2015-12-30


Он солигдох мөч айсуй. Гоё сайхан, амттай бүхнийг зэхчихээд хайртай, дотны хүмүүстэйгээ ширээ тойрон суух тэр жаргалтай мөч. Харин тэр мөчөөс өмнө гал тогооны өрөөнд “бум бужигнаж, түм түжигнэдэг” биз дээ. Элдэвийг хооронд нь хольж хутгаж, шарж, жигнэсээр эцэст нь ширээнд тухлах боломж гарна. Харин баяр хөөр, инээд наргиан, халуун дотно уур амьсгалыг маань өдөөхөд ширээ засалт чамгүй чухал. Тиймээс баярын ширээ засах багахан зөвлөгөөг хүргэе.

 

Эхний алхам-Ширээний бүтээлгэ:


 

Хулдаас бус даавуун бүтээлгэ сонго. Цагаан, улаан зэрэг тод өнгийн бүтээлгэ чамин харагдуулна.

 

 

Дараа нь-аяга тавагны сонголт:


 

Мэдээж гэртээ байгаагаа хэрэглэх байх л даа. Гэхдээ баярын ширээндээ зориулж шинээр аяга таваг авах гэж байгаа бол шаазан эдлэл сонгоорой. Ширээг тань, сонголтыг чинь чанартай харагдуулна.

 

 

Халбага, сэрээ, хундага бол чамин гангараа


 

Гоё бүтээлгэтэй ширээний чамин гангараа нь халбага, сэрээ, хутга бас дарсны хундага байх болно. Тиймээс нэг комын халбага, сэрээг тавгаа тойрлуулан байрлуул. Харин хундага чинь тод өнгөтэй байвал зүгээр. Жаахан тансаглабал цагаан дарсанд цагаан, улаан дарсанд улаан хундага зэхэж болно.

 


Лааг мартаж болохгүй


 

Халуун дотно мэдрэмж, уур амьсгалын илрэл нь зоогийн ширээн дээр лаа. Чамин ширээний голд байрлуулсан лаа халуун дотноос гадна хүний амтлах мэдрэмжийг дээшлүүлдэг гэнэ лээ.

 

 

Эцэст нь хоол


 

Лаа, ваартай цэцгээр гоёж, бүтээлгэ, аяга тавгаараа чамин болгосон баярыг ширээг чинь оройжин бэлдсэн амтат хоол “амь оруулах” болно. Мөн оргилуун дарс тэргүүтэй уух зүйлс. Одоо гэр бүл, хайртай хүмүүстэйгээ ширээнд тухлах л үлдлээ.

 

Сайхан хооллоорой, сайхан баярлаарай.

Shuud.mn
Сонин хачин