Салют худалдан авахгүй байхыг анхааруулж байна
2015-12-30

Шинэ жилийн баярын өдрүүдэд пиротехникийн хэрэгсэл буюу салют худалдаж авахгүй байхыг Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын “Зөвлөгөө, мэдээллийн төв”-өөс анхааруулж байна.


Хэзээ, хаана үйлдвэрлэсэн нь тодорхой бус, хэрэглэх зааваргүй, баталгаагүй пиротехникийн хэрэгслийг гар дээрээс худалдаж авч он солигдох мөчид хэрэглэснээс гар, хуруугаа гэмтээн эрүүл мэндээрээ хохирсон тохиолдол хэдэн жилийн өмнө гарч байсан. Иймээс баяраа тэмдэглэж байгаа иргэд, аж ахуйн нэгж, байгууллагууд зөвшөөрөлгүйгээр пиротехникийн хэрэгсэл буюу салют ашиглахгүй байх, зайлшгүй шаардлагатай гэж үзвэл зөвхөн мэргэжлийн хүн ажиллуулах зэргээр аюулгүй байдлаа хангахыг анхаарууллаа.


Гар дээрээс болон худалдааны төв, зах, бусад газарт зөвшөөрөлгүйгээр пиротехникийн хэрэгсэл худалдан борлуулж байгаа тохиолдолд мэргэжлийн хяналт, онцгой, цагдаагийн байгууллагад мэдэгдэхийг зөвлөж байна.

 

Б.Хүлэг

Shuud.mn
Сонин хачин
Баадай:
Баталгаатай салют оруулах эрхтэй байгууллагын нэр, хаягийг зарлаач. Зүгээр л болохгүй болохгүй гэж байнга зарлаад л байдаг чинь үр дүнд хүргэхгүй байна шдээ. Дэлхийн бусад орнуудад хэрэглэж болоод байхад чанартай нь байгаа болоод л тэршдэ
2015-12-30