Парис: Гол сэжигтэнг устгажээ
2015-12-30

Парис хотноо халдлага үйлдсэн нэг этгээдийг устгасан тухай Пентагон мэдээллээ. Амиа алдсан этгээдийг 28 настай Абделхамид Абауд гэдэг бөгөөд тэрээр Парисын халдлагад биечлэн оролцсон юм. Тэрээр халдлага үйлдснийхээ дараа Бельги улс руу зугтааж, улмаар дүрвэгчийн дүрд хувирч, Сири улсад амжилттай очсныг тогтоосон билээ.

 

Тагнуулынхан гол сэжигтэнг Рамади хотноо бүгэж байгааг тогтоосноор АНУ-ын тусгай түүний байршилд агаараас цохилт өгчээ. Францын удирдлагууд Абаудыг Парисын халдлагын гол сэжигтэн хэмээн мэдэгдсэн юм.

 

Абаудаас гадна хэт даврагч “Халифын вант улс” бүлэглэлийн тэргүүн Чараффе аль Моуадан гэгч амиа алдсан гэдгийг тагнуулынхан мэдээлсэн байна. Моуадан Парисын халдлагыг захиалагчийн нэг аж. Америкчууд энэ сарын 25-нд тэднийг устгасан байна.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин
hthth:
za za ter yhlee boloo yuu
2016-01-01
Сири:
Сириэс дүрвэгчид eвроп руу ирээд байгаа юм уу!? Eвропоос сири рүү дүрвээд байгаа юм уу!? Дүрвэгчид юу боллоо гэж дайн болж буй газар орон руу явдаг юм бэ !?
2015-12-30
hthth:
za za ter yhlee boloo yuu