Сонгуулийн хууль жижиг намуудыг бүх боломжоор хаасан
2015-12-30

 

УИХ-ын гишүүн Г.Уянга Монгол банкныхан ажилтнууддаа 3.7 тэрбум төгрөгөөр шагнаж урамшуулсан талаар мэдээлж, төв банкны Ерөнхийлөгчтэй  холбоотой асуудлыг АТГ-т шалгуулахаар өгөөд байгаа билээ.  Харин Монголбанкнаас Г.Уянга гишүүний сөхөж тавьсан мэдээлэлтэй холбогдуулан тус банкны ажилтан Ш.Чулуунбаатарыг АТГ, Цагдаагийн байгууллагаар шалгуулж, Эрүүгийн хуулийн 164.1-т заасан “банк, санхүүгийн байгууллагын аж ахуйн үйл ажиллагааны нууцыг хууль бусаар олж авсан, задруулсан хэрэгт эрүү үүсгэн шалгаж байгаа аж. Үүнтэй холбогдуулан  УИХ-ын гишүүн Г.Уянгад хандан  иргэн Ш.Чулуунбаатар захидал илгээжээ. Уг захидалд илгээж, УИХ-ын гишүүн Г.Уянгад ямар нэг мэдээлэл өгөөгүй, өр буруугүй гэдгийг нотолж өгөхийг хүссэн байна. Үүнтэй холбогдуулан гишүүн Г.Уянга мэдээлэл хийлээ. Тэрбээр мэдээлэл хийж, “Монголбанктай холбоотой мэдээллийг Ш.Чулуунбаатараас аваагүй. Энэ хүнийг танихгүй.  Гэхдээ эх сурвалжаа нууцална” гэдгээ мэдэгдсэн юм.  Мэдээлэл хийснийхээ дараа сэтгүүлчдийн сонирхсон асуултад хариуллаа.

 

-Монголбанктай холбоотой мэдээлэл нууцад хамаарах уу?

 

-Монголбанкны хуулийг үзэхэд тэрбумаар нь бэлэн мөнгө тараах зохицуулалт харагдаагүй. Зохих газар нь Авлигатай холбоотой асуудал мөн үү биш үү гэдгийг холбогдох газар нь шалгаж тогтоох байх. Энэ асуудал нэг залуугийн амьдралыг  хохирооход хүрээд байгаа бол байнгын хороонд асуудал тавьж шалгуулах боломжтой гэж бодож байна. Захиа, болж байгаа процессоос үүдээд байнгын хороонд асуудал тавьж, өөрөө ажлын хэсэгт орж ажиллах шаардлагатай болов уу.

 

- Ээжтэй нь уулзаад мэдээлэл авсан гэсэн?

 

-Ээж нь надтай уулзах хүсэлт тавьсан. Хүүхдийнхээ төлөө амь амьдралаа зориулж байгаа. хүүгээ боловсролтой болгоё гэж зорьсон, зорилгодоо хүрсэн. Гэрлэж ч амжаагүй залуу, таны гаргасан мэдээлэл бид хоёрын амьдралыг орвонгоор нь эргүүллээ гэсэн. Тэгэхдээ ухамсартай хүмүүс намайг шууд буруутгахгүй байгаа. Прокурор, шүүх хууль хяналтын байгууллагууд хандаад миний хүү буруу гэдгийг нотолж өгөөч гэсэн. Эрүү үүсгэж шалгаж байгаа бол намайг дуудаж асуух ёстой. Гэрчийн хувиар. Хэн ч над руу Утасдаагүй, яриагүй, тийм учраас мөрдөн байцаалт дутуу явагдаж гэж харж байгаа. хамгийн гол нь ял төлөвлөөд прокурор руу явуулчихсан байгаа. үүнд би санаа зовж байгаа. ээжийг нь Золжаргал ерөнхийлөгчтэй уулзуулсан. би бас Золжаргал ерөнхийлөгчид хэлсэн, залуу хүний амьдралаар тоглож болохгүй. Эрүүдэн шүүх процесс, амьдралаар нь тоглож барьцаалах юмыг Монголбанк хийж байгаа нь харамсалтай. Асуудлыг үнэн мөнөөр нь шийдэхэд АТГ-т явуулж байгаа бичиг тус болно гэж найдаж байна.

 

-Таныг Шударга ёс эвслийн бүлгээс гарах гэж байгаа гэдэг мэдээлэл явж байгаа. энэ хэр үнэн бэ?

 

-Саяхан сонгуулийн хууль батлагдлаа, улс төрийн ямар нэг шийдэл гаргах шаардлагатай болох байх аа гэж бодож байна. тэр нь ямар вэ гэдгийг тухайн үедээ зарлана. Шударга ёс эвсэлдээ үлдэж болно, эсвэл орхиж явж болно. Ямарч байсан миний дотроо бодож байгаа шийдэл юу вэ гэвэл Монголчууд 25 жил АН, МАН-ыг ээлжилж сонгоод эрх барилаа. Монголын нийгмийн амьдрал дүр зураг, ард түмэн өнөөдөр өөр сонголтыг хүсэж байна. өөр сонголтыг бий болгох үүрэг хариуцлага надад байх ёстой гэж бодож байна. Тэрийг ямар байдлаар зохион байгуулах вэ гэдэг олон хувилбарууд байж болох байх. Шийдэл гаргах бол бүгдээрээ дахиад уулзах байх.

 

-Таныг ХҮН-д   элсэнэ гэх мэдээлэл байна. Үнэн үү?

 

-Би бараг үгүй болов уу гэж бодож байна. ХҮН Ардын нам, Ардчилсан нам хоёроос өөр сонголт мөн гэдэгт би эргэлзэж байна. Бидний ярьдаг, Оюутолгой, Тавантолгой, Гацуурт гээд олон асуудлаар Хүн байр сууриа илэрхийлдэггүй, чив чимээгүй байдаг. Тийм учраас ХҮН-ыг ийм ноцтой, чухал асуудалд байр сууриа илэрхийлдэггүй юм бол оо гэж гайхдаг. Маш их мөнгөжүү, бийлэгжүү хөдөлж байгаа харагддаг.

 

-Ерөнхий сайдыг огцруулах хуулийн төслийгө өргөн барих хэвээрээ юу?

 

-16 гарын үсэг хэвээрээ байгаа. дэмжиж гарын үсэг зуръя гэсэн хэнд ч нээлттэй. Сонгууль болоход хэдэн сарын хугацаа үлдсэн нь чухал биш. Буруу алдаатай шийдвэр гаргасан бол нэг хоногийн өмнө ч болов огцрох процесс явах л ёстой гэж бодож байна. Тэр бол Монголын амьдралд нөлөөлөөд байхгүй.

 

-Сонгуулийн хуулийн талаар та ямар  байр суурьтай байна вэ?

 

-Жижиг намууд, бусад улс төрийн хүчнийг бүх боломжоор нь хаасан хууль болсон. Гурван жишээ хэлж болж байна. Нэгдүгээрт, улс төрийн намууд заавал 180 хоногийн өмнө бүртгүүлсэн байх ёстой гэсэн шаардлага тавьсан. Өөрөөр хэлбэл, Шинэ улс төрийн хүчнийг дахин бүртгэхгүй гэдэг шинэ хаалт явж байгаа. Хоёрдугаарт, заавал тойргоос суудал авсан нам л пропорцианаль тойрог хуваах эрхтэй болж байгаа. өөрөөр хэлбэл, можариатор тойргоос гараагүй нам пропорцианалиар өндөр санал авлаа ч тэр намд суудал хуваарилахгүй. Энэ бас жижиг намуудыг хяхсан, шахсан хувилбар. Листээ толгойлуулах уу, эсвэл тойрог дээр явах уу гэдэг ацан шалаанд хийж байгаа.

 

Гуравдугаар зүйл нь эмэгтэйчүүдийн квот 30 хувиас бага байж болохгүй гэдэг хуульчилсан. Бүх намд л тийм шалгуур тавина.

 

Н.Энх

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
ZASGAA UNAGAAJ CHADAHGUIN BOL DUUGAIL BAIJII
2016-01-01
Зочин:
Солиот авгай битгий үймүүлээд бай.Чамайг дахин сонгох хүн олдох болов уу. Төр чинь ноён нуруутай байдаг юм,
2015-12-31
Balai Chi uuruu balai:
Ashiggui zuil deer ter tusliig hudulguud yah yum.Huwia bodson hulgaich we
2015-12-31
balai:
huue Uyanga aa nuguu Bayariin olon baishin yasan be.Medeelel hiigeech.Minii bodohoor chi hun gutgesen bolj taarsan shuu.Dandaa hudalaa sensaats uusgej shoudaj yabah uym aa chi.Ug n chinii ajil huuli batlah getel chi neg lih shodsan shudarga tsarailsan hun.Ene tom tusul hutulburuud huduluhgui bol chamd goe ard olon bidend muuhai .Yadaj bid nar ajiltai baimaar bna.Getel chi dandaa eserguutsej shudaad l chamaas zalhaj bna shuu
2015-12-31
Balai Chi uuruu balai:
Ashiggui zuil deer ter tusliig hudulguud yah yum.Huwia bodson hulgaich we
Зочин:
Гурав даагч хучний орон зайг хаах Америк бодлого-ХУН
2015-12-30
Зочин:
MAH jijig namuudaar yaj togloj boldogiig haruulsan shuu dee joohon Huuhed chihreer huurch baigaa yum shig l bolson doo huurhii
2015-12-30
Giciii:
Ci Bue daagc Nartaigaaa saaltsaaad... Ybaaaceee.....boobiig ni ideed yb za....
2015-12-30
Giciii:
Ci Bue daagc Nartaigaaa saaltsaaad... Ybaaaceee.....boobiig ni ideed yb za....
2015-12-30
Alvarado:
Aligarh GICII Dubai zaildaaaa.....bid daagc nartaigaaa aaa caalzaad ybahgyi uh....
2015-12-30
Alvarado:
Aligarh GICII Dubai zaildaaaa.....bid daagc nartaigaaa aaa caalzaad ybahgyi uh....
2015-12-30
Зочин:
ta nar songuul hiij chadahgui garahgui
2015-12-30
Зочин:
та улс төрөөс явна уу
2015-12-30