Монгол Улсын гавьяат тамирчин Пүрэвжавын Өнөрбат
2015-12-30

Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний мөнгөн медальт Пүрэвжавын Өнөрбат өнөөдөр Монгол Улсын гавьяат тамирчин цол тэмдгээ гардаж авлаа.

 

Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо дахин сэргээн мандуулсны 104 жилийн түүхэн өдрийг угтан Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн зарлигаар төрийн дээд цол, одон, медалиар шагнах ёслолын үеэр тэрбээр Монгол Улсын гавьяат тамирчин цол тэмдгээр шагнуулсан юм. Шагнал гардуулах үеэр тэрбээр эзгүй байсан. П.Өнөрбат Энэтхэг улсад болсон "Pro Wrestling League"-н тэмцээнд барилдаад эх орондоо ирж буй юм.

 

П.Өнөрбат дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд амжилттай барилдаж, мөнгөн медалийн тавцанд зогсож, "Рио-2016" Олимпийн эрхийг эх орондоо авчирсан билээ.

 

Б.Бэхи

 

Shuud.mn
Сонин хачин
хн:
энэ муухай мафи шинжийн хар шилтэн хэн гэгч вэ, ядаж ийм ёслолын үед энэнээсээ салж болдоггүй юм байх даа
2015-12-30
’:
Onorbatdaa bayr hvrgyi.olimpoos medal avch mongolchuudaa bayrluulaarai.
2015-12-30