Хөдөлмөрийн сайд Г.Баярсайхан хуулийн төсөл өргөн барилаа
2015-12-30

Монгол Улсын Их Хурлын дарга Зандаахүүгийн Энхболдод Мэргэжлийн боловсрол, сургалтын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өнөөдөр Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Хөдөлмөрийн сайд Г.Баярсайхан өргөн мэдүүллээ.

 

 

Монгол Улсын Их Хурал 2002 онд Мэргэжлийн боловсрол, сургалтын тухай хуулийг баталж, эдийн засаг, ниймгийн хөгжлийн шаардлагатай уялдсан мэргэжилтэй ажилтан бэлтгэх эрх зүйн орчныг бүрдүүлсэн. Уг хуулийг 2009 онд шинэчлэн найруулж, 2012 онд бүтэц, зохион байгуулалтын шинжтэй нэмэлт, өөрчлөлтийг оруулсан байна.


Мэргэжлийн боловсрол, сургалтын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл нь мэргэжлийн боловсрол, сургалтыг олон улсад жишигт нийцүүлэн чадамжид суурилсан сургалт, үнэлгээний шинэ тогтолцоонд шилжүүлэх, ажил олгогч, бусад түншүүдийн хамтын ажиллагааны үр өгөөжийг дээшлүүлэх, иргэдэд хөдөлмөрийн зах зээлд эрэлттэй мэргэжил эзэмшүүлж, төгсөгчдийн ур чадварыг өндөржүүлэх замаар ажил эрхлэлтийг дэмжих эрх зүйн таатай орчинг бүрдүүлэхэд чиглэж байгаа болохыг Хөдөлмөрийн сайд Г.Баярсайхан Улсын Их Хурлын даргад танилцуулав.


Мэргэжлийн боловсрол, сургалтын байгууллагын онцлог нь нийт сургалтын 70-80 хувийг дадлагын сургалт давамгайлдаг тул сургалтын орчинг үйлдвэрлэл-үйлчилгээний орчинд ойртуулах, үйлдвэрлэлийн бааз дээр үргэлжлүүлэх шаардлага тавигдаж байгаагаас ажил олгогч нартай хамтран нийгмийн түншлэлийн хүрээнд идэвхтэй ажиллах, бэлтгэсэн мэргэжилтэй ажилчдыг дадлага хийсэн газраа үргэлжлүүлэн ажиллуулах боломж нээгдсэнээр төгсөгчдийн 70-аас дээш хувь ажилд зуучлагдаж байна. Иймд нийгмийн түншлэлийг бүх түвшинд идэвхтэй дэмжих хэрэгцээ шаардлагыг үндэслэн холбогдох зохицуулалтыг энэхүү хуулийн төсөлд тусгажээ.

 

 

Хуульд нэмэлт, өөрчлөлт оруулсанаар мэргэжлийн боловсрол, сургалтын дээд удирдлагыг хэрэгжүүлж байгаа Үндэсний зөвлөл, түүний салбар зөвлөлийн эрх үүрэг, ажиллах боломжийг өргөжүүлж, ингэснээр мэргэжилтэй ажилтан бэлтгэхэд ажил олгогч, түншүүдийн оролцоог нэмэгдүүлж, улмаар тэдний үүрэг, хариуцлагыг өндөржүүлэх, мэргэшлийн түвшний үндэсний тогтолцоог бүрдүүлж, улсын хэмжээнд мөрдүүлэх зэрэг эрх зүйн шинэ зохицуулалт бий болох аж. Түүнчлэн иргэний дотоод, гадаадад эзэмшсэн мэргэжил, мэргэшлийн ур чадварыг холбогдох стандарт, түвшинтэй дүйцүүлэн үнэлж баталгаажуулдаг болсноор мэргэжлийн боловсрол, сургалтын байгууллага төгсөгчид, иргэдийг ажлын байртай холбох боломж бүрдэх юм байна.

 

Мөн их, дээд сургууль төгсөгчид мэргэжлийн боловсрол эзэмших, хөрвөж суралцах бололцоог нээж байгаагийн зэрэгцээ мэргэжлийн боловсрол олгох сургууль төгссөн залуус их, дээд сургуульд шилжин суралцах асуудлыг хуульчилж байгаагаараа онцлогтой болохыг Хөдөлмөрийн сайд Г.Баярсайхан онцлон танилцуулсан юм хэмээн Улсын Их Хурлын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
AN,MAN 2 zasagiig mash nuu barij irlee 25 jil odoo bolson,odoo songuuliar 3 dah huchi garah bolson,ard tumnii amidral ymar bgaag harda yduugiin tuil bugd ur
2015-12-31
Зочин:
bi hytad kompanid ajilladag,tsalin yg adil ajil hiicheed hytadaas neg dahin baga talin avhii mgluud bugd adil,tsalingiinhaa dood hemjeeg usguuchee yun 192 mynga ene dungeer haritsuulj tsalin bodod bn hytaduud
2015-12-31
зочин:
хөдөлмөрийн хуулийг шинэчилж батлуулна гэсэн яасан бэ? Амралтын өдрийг ажлын 20 хоног болгоно гэсэн бас л байдаггүй.
2015-12-30
Зочин:
burhan min 7 sariin 1
2015-12-30