Статистикчид УИХ, Засгийн газрын шийдвэрийг эсэргүүцлээ
2015-12-31

 

Улсын төсвийн зарлагыг танах үүднээс төрийн зарим байгууллагыг нэгтгэх саналыг Засгийн газраас боловсруулж, УИХ баталгаажуулсан. Тухайлбал Үндэсний статистикийн хороог Бүртгэлийн газартай нэгтгэж, Бүртгэл, статистикийн  ерөнхий газар болгох шийдвэрийг гаргасан. Тэгвэл Засгийн газрын санал, УИХ-ын шийдвэрийг статистикчид эсэргүүцэж, З.Энхболд, Ч.Сайханбилэгт нарт албан бичиг илгээжээ.

 

Үндэсний Статистикийн Хорооны бүх ажиллагчдын 2015 оны тайлангийн хурлаас гарсан шийдвэрт үндэслэн хэмээн томруулсан албан бичигт УИХ, Засгийн газрыг хариуцлагагүй шийдвэр гаргасан хэмээн буруутгажээ. Энэ шийдвэрээс болж бие даасан, хараат бус тогтвортой ажилладаг төрийн механизм болох статистикийн албаны үйл ажиллагаа алдагдахад хүрч байгааг дурдсан байна. УИХ-ын даргад илгээсэн бичигтээ “Статистикийн үйл ажиллагаа нь Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлагт шилжсэнээр хараат бус, бие даасан, мэргэжлийн байх үндсэн зарчим алдагдаж, гүйцэтгэх засаглалын нөлөөлөлд автагдана” хэмээн үзэж буйгаа илэрхийлжээ. Тиймээс УИХ-ын даргаас "Статистикийн тухай" хуулийн шинэчилсэн найруулгыг яаралтай хэлэлцэж, батлуулж өгөхийг хүссэн байна. 

 

Харин Ерөнхий сайд Ч.Сайханбилэгт илгээсэн бичигтээ хэд хэдэн хүсэлтээ дайжээ.

 

  • “Статистикийн салбарын хамт олон бид Үндэсний статистикийн хорооны одоогийн удирдлага С.Мэндсайханыг шинээр байгуулагдах Бүртгэл, статистикийн  ерөнхий газрын даргаар томилж, ажиллуулах туйлын хүсэлтэй байгаагаа үүгээр уламжилж байна.

 

  • Статистикийн салбарын хамт олон бид үндэсний статистикийн хороонд зориулан барьж өгсөн, олон арван жил эзэмшсэн байрыг  хэвээр нь үлдээхийг Танаас мөн хүсч байна.

 

  • Статистикийн салбарын хамт олон бид энэ салбарт сэтгэл,  зүрхээ зориулж, он удаан жил тогтвор суурьшилтай ажиллаж байгаа, төрийн захиргааны мэргэшсэн, чадварлаг  боловсон хүчний залгамж чанарыг хэвээр нь хадгалж,  аливаа сэлгээг хийлгэхгүй байхыг Танаас нь хүсье гэжээ.

 

Харин энэ хүсэлтийг нааштайгаар шийдвэрлэхгүй бол эрх ашгийн төлөө тэмцэх гэнэ. Тухайлбал  шинээр байгуулагдах агентлагийн удирдлагыг С.Мэндсайханаас өөр хүнээр томилох аливаа оролдлогын эсрэг статистикчид зохион байгуулалттайгаар тэмцэнэ гэдгээ илэрхийлсэн байна.

 

В.Бат

 

Shuud.mn
Сонин хачин
g:
Сүүлийн гурван жил монголын интернэт комментоор Гомо Мөнхөө гэгч нөхөр од болж дууслаа. Энэ нөхрийн бодит амьдралаас сэдэвлэсэн Онцгой маанаг нэртэй онц сонирхолтой ном хүртэл хэвлэгдсэн бөгөөд Google дээр Онцгой маанаг гэж хайгаад хэсэгчлэн уншиж болно. Энэ Гомо Мөнхөө гэж ер нь яачихсан үйлтэй амьтан юм бол оо. Төмөр замын Гурван угсармал гэдэг байранд ер нь юу болоод өнгөрсөн юм бэ
2016-01-01
ИРГЭН:
НЭГ ХҮН НЭГ ГАЗАР ОЛОН ЖИЛ ДАРГА ХИЙХЭЭР ТОЙРОН ХҮРЭЭЛЭХ НОХОДЫГ ЦУГЛУУЛААД БУРХАН ШИГ БОЛДОГ, ТЭР ДАРГА Ч НАДАД ХҮРЭХ ХҮН БАЙХГҮЙ БИ БҮГДИЙГ МЭДДЭГ ЧАДДАГ ГЭЖ ТЭНЭГТДЭГ ГЭДЭГ ҮНЭН ЮМ ДАА.
2015-12-31
sadf:
энэ статистик бол дандаа л улс төрөөс хараат байсан шдээ
2015-12-31
Зочин:
БОЛЬЁ ОО
2015-12-31
nymaa:
mongoloor dvvren hereggvi toriin baiguulguud zondoo bndaa tatan buulgah heregtei bn
2015-12-31
da:
tertee tergyi namiin nuluund zasgiin gazrin huluund baidag ene gazar haana baisan ni yamar hamaatai yumbe harin urun toogii ni 50 huviar buuruulbal zygeer bna
2015-12-31
сурвалжлагчид:
өөр сайт дээр бүрэн эхээрээ байгаа юмыг ингэж гуйвуулаад яахнав дээ. дүлээ эмгэн өвгөн сонссон юмаа бурдаг шиг. мэндсайханыг томилохгүй бол тэмцэнэ гэж хаана байгаа юм. хэ хэ солиорчих юм.
2015-12-31
Ц.Равдан:
2 байгууллагыг нэгтгэх нь буруу, үндсэн зорилго, үйл ажиллагааны хувьд нийцэхгүй. Уг нь статистик нь хараат бус статустай, олон улсын аргачлал, дүрэм журмаар үйл ажиллагаагаа явуулж, албан ёсны тоон мэдээлэл нийтэд гаргадаг байгууллага шүүдээ. Мэндсайхан ҮСХ-г хамгаалж чадсангүй.
2015-12-31
хэ хэ:
чи тэгээд зөв тооцоод зэрэгцээд эсэргүүцээд зарлаж байхгүй яасийм дээ. статистикийнханд маанаг тэнэгээрээ дуудуулсан юмнууд ингэдгийн.
2015-12-31
Зочин:
ЁСТОЙ ХУДАЛЧ БАЙГУУЛЛАГА. НААД ЗАХЫН ИНФЛЯЦ, ХАНШИЙН ЗӨРҮҮГ ТООЦОЖ ЧАДАХГҮЙ, ХУДЛАА ӨССӨН, САЙЖИРСАН ГЭЖ ЖИНХЭНЭ НАМ, УЛС ТӨРИЙН НӨЛӨӨЛЛӨӨР МЭДЭЭЛДЭГ БАЙЖ ЮУГАА ХИЙЖ ТЭНЭГТЭНЭ ВЭ. ТЭР НЭГ МЭДРЭЛ АВГАЙ БАЙНГА ТВ-ЭЭР ГАРНА. ТООГОО Ч ОЛИГТОЙ ТАЙЛБАРЛАЖ ЧАДАХГҮЙ. СТАТИСТИКЧЭЭ ХАТ ДАА.
2015-12-31
хэ хэ:
чи тэгээд зөв тооцоод зэрэгцээд эсэргүүцээд зарлаж байхгүй яасийм дээ. статистикийнханд маанаг тэнэгээрээ дуудуулсан юмнууд ингэдгийн.
хэ хэ:
чи хувийн статистикийн байгууллагатай л биш бол хэзээ ч худал гэдгийг нь нотолж чадахгүй ш дээ. толгой муутай дөрвөн аргын тоо арай чүү боддог хүмүүс л ингэж бурдаг юм даа.
2015-12-31
иргэн:
Зөв нэгтгэх хэрэгтэй НДЕ газрын 3 давхарт суудаг залуус комоороо тоглоод сууж байдаг юм бна лээ бүр хийх юмгүй
2015-12-31
Зочин:
Худалч газрыг татан буулгавал таарна.Худал мэдээлэл хийж суудаг худадч хүмүүс хэнд хэрэгтэй юм бэ
2015-12-31
хэ хэ:
чи хувийн статистикийн байгууллагатай л биш бол хэзээ ч худал гэдгийг нь нотолж чадахгүй ш дээ. толгой муутай дөрвөн аргын тоо арай чүү боддог хүмүүс л ингэж бурдаг юм даа.