Салют хэрэглэхийг хоригложээ
2015-12-31

Бельгийн Ерөнхий сайд Чарльз Мишель шинэ жилийн баяраар иргэдийг салют зэргийг хэрэглэхийг хатуу хориглосон байна. Учир нь Иракийн хэт даврагч “Халифын вант улс” бүлэглэл нийслэл Брюссель хотноо халдлага үйлдэхээ удаа дараа мэдэгдсэн билээ. Энэхүү сүрдүүлгийн дараа олон мянган цэрэг, цагдаа нийслэл хотыг хамгаалаад байна.

 

Салют хэрэглэхийг хориглосон шалтгаанаа Ерөнхий сайд “Бид халдлагын дуудлага зэргийг хүлээн авсан. Салют нь галт зэвсгийн чимээтэй адилхан сонсогддог. Тиймээс цагдаа, хүчнийхэн иргэдийг хамгаалахад хугацаа алдаж магадгүй” гэж хэлжээ.

 

Өнгөрөгч долоо хоногт тус улсын цагдаагийнхан террорист халдлага үйлдэхээр төлөвлөж байсан хоёр этгээдийг баривчилсан юм. Баригдсан нэг этгээд нь Бельгийн иргэншилтэй байжээ. Брюссель хотын дарга Яван Мауер “RTBF” агентлагт “Иргэд сонор сэрэмжтэй байх ёстой. Бид хүн бүрийг шалгаж чадахгүй. Тиймээс та бүхэн баярын өдрүүдэд гэртээ байх хэрэгтэй” гэж мэдэгджээ.

 

Өнгөрсөн арваннэгдүгээр сарын 13-нд Парис хотноо цуврал халдлага болж, 130 хүн амиа алдсан билээ. Халдлагад 10-аас дээшгүй этгээд оролцсон бөгөөд найман этгээдийг устгасан юм. Тагнуулынхан халдлага үйлдэгчдийг Бельги руу зугтсан хэмээн мэдээлсний дараа тус улсын удирдлагууд Брюссель хотын хамгаалалтыг нэмэгдүүлсэн билээ. Цагдаагийнхан Парисын халдлагатай холбоотой этгээдүүдийг Бельги хотноо эрэн сурвалжилсаар байна.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
Дэлбэлээсэй муусайн еврогомонуудыг. Их сэжгийн пизданууд. Эгч, дүү, охидоо шаадаг байснаа одоо бүр биү биүнээ хошногоддог болсон.
2015-12-31