Леброн Жеймс 31 нас хүрлээ
2015-12-31

Энэ цаг үеийн шилдэг сагсан бөмбөгчин Леброн Жеймс 31 нас хүрлээ. Тэрээр 1984 оны 12 сарын 30-нд Нэгдсэн улсын Охио мужийн Акрон хотод төрсөн. Леброны бага нас тийм ч сайхан өнгөрөөгүй. Ээж нь түүнийг 16-н настайдаа төрүүлсэн бол аав Э.МакКлелланд нь эцэг болохоос татгалзаж, эхнэр хүүхдээ хаяад явсан байна. Ингээд түүний ээж Глория Жеймс өөрөөрөө овоглосон гэдэг.

 

Багаасаа сагсан бөмбөгт дуртай Жеймс төрлөх хотынхоо Гэгээн Винсент, Гэгээн Мэригийн нэрэмжит ахлах сургуулийг дүүргэсэн юм. Ахлах сургуулийн есдүгээр ангид суралцаж байхдаа сургуулийнхаа сагсан бөмбөгийн шигшээ багт тоглож, Division III-т аваргалсан. Ингэхдээ Жеймс нэг тоглолтод дунджаар 21 оноо, 6,2 удаагийн самбараас бөмбөг авалт гүйцэтгэсэн.

 

Харин 10-р ангид суралцаж байхдаа Леброн нэг тоглолтод дунджаар 25,2 оноо, 7,2 удаагийн самбараас бөмбөг авалт, 5,8 оновчтой дамжуулалт, 3,8 бөмбөг таслалт гүйцэтгэж, хоёр жил дараалан Division III-т түрүүлсэн. Тэр жилдээ Леброн Жеймс Охайо мужийн “Mr.Basketball” буюу мужийн шилдэг тоглогч болоод зогсохгүй “USA Today” сониноос тодруулдаг Бүх Америкийн нэгдүгээр шигшээд багтсан анхны 10-р ангийн сурагч болсон.

 

Ахлах сургуулийн 11-р ангид орсон жилдээ Леброны амжилт улам ахиж, дахин Охайогийн “Mr.Basketball” шагналын эзэн болсон бөгөөд дахин Бүх Америкийн нэгдүгээр шигшээд багтаж, 2001-2002 оны улирлын хөвгүүдийн багийн улирлын шилдэг тоглогчоор тодорсон байна. Энэ үеэс эхлэн Охайод түүнийг “Хаан Жеймс” хэмээн нэрлэх болжээ.

 

Удалгүй түүний зураг “SLAM” сэтгүүлийн хавтсанд хэвлэгдэн гарч, улсын хэмжээнд танигдах болов. Мужийнхаа Division II-т тоглох болсон Гэгээн Винсент, Гэгээн Мэригийн нэрэмжит сургуулийн багт Леброн гялалзаж, сагсан бөмбөгийн талбарт түүнийг бүрэн утгаар нь хүлээн зөвшөөрчээ.

 

Дунд сургуульд байхаасаа авъяаслаг тоглогч гэдгээ харуулсан Жеймс 2003 оны драфтад нэрээ дэвшүүлж. Л.Жеймс 2003 оны алдарт драфтаар Кармело Энтони, Крис Бош, Дуэйн Уэйд, Крис Каман, Дэвид Уэст, Борис Диав, Леондра Барбоза, Кайл Корвер, Мэтт Боннер нарын хамтаар НБА-д хөл тавьж байсан.

 

Драфтын нэгдүгээр бүсийн эхний сонголтоор “Кливленд Кавальерс” ирсэн Л.Жеймс шилдэг тоглолтоо үзүүлсээр байсан. Анхны оргил амжилт 2006-2007 оны финалд багийнхаа хамтаар шалгарсан юм. Тухайн үед аваргын төлөө “Сан Антонио Сперс”-тэй тоглож, Т.Данкан, М.Жинобили, Т.Паркер зэрэг шилгүүдийн эсрэг өөрийн тоглолтоо үзүүлж чадалгүй 4:0-ээр хожигдсон. Баг нь тогтмол плей-оффт шалгарч байсан аваргын төлөө тоглох боломжгүй гэдгийг мэдэрсэн тэрээр “Майами Хит”-ээс ирсэн саналыг хүлээн авлаа. Нэг оны драфтаар орж ирсэн Д.Уэйд, К.Бош нартай нэгдэж их гурвалыг бий болгож дөрвөн жил дараалан бүсийн аварга болсон. Мөн 2012, 2013 онд “Майами Хит” аварга болж, Л.Жеймс финалын үнэ цэнэтэй тоглогчоор нэрлэгдсэн.

 

Түүний амжилтуудаас дурьдвал:

  • Олимп: 2008-Бээжин, 2012-Лондонд тус бүр алт, 2004-Афинд хүрэл
  • ДАШТ: 2006 онд хүрэл
  • Америк АШТ: 2007 онд алт
  • НБА: Миами Хит багийн хамтаар 2012, 2013 онуудад аварга

Хувийн шагнал:

  • НБА-н 2 удаагийн финалын үнэ цэнэтэй тоглогч
  • НБА-н 4 удаагийн улирлын үнэ цэнэтэй тоглогч
  • НБА-д 11 удаа Бүх Оддын багт сонгогдсон
  • НБА-н Бүх Оддын тоглолтын 2 удаагийн үнэ цэнэтэй тоглогч
  • НБА-н Бүх Оддын багт 9 удаа 1-р багт сонгогдсон
  • НБА-н 2004 оны шилдэг рүүки тоглогч
  • НБА-д 2008 онд онооны лидер
  • Кливеленд Кавалиерс багийн бүх цаг үеийн онооны лидер

 

Shuud.mn
Сонин хачин