Нэгдүгээр сарын 1-ний өдрөөс шинэ хуулиуд хэрэгжиж эхэллээ
2016-01-02

2016 оны нэгдүгээр сарын 1 буюу шинэ оны эхний өдрөөс эхлэн бид шинээр ямар хууль мөрдөж эхлэв. Энэ тухай дараах мэдээллийг бэлтгэлээ.

 

1.  Зөрчлийн оноо тооцож эхэллээ

 

Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль өнгөрөгч оны есдүгээр сарын 1-ний өдрөөс хэрэгжиж эхэлсэн. Уг хуульд жолооч нарт зөрчлийн оноо тооцох тухай заасан. Тэгвэл Жолооч нарын зөрчлийн  оноог энэ сарын 1-ний өдрөөс тооцох юм.

 

Зөрчлийн оноог хэрхэн тооцох тухай дэлгэрэнгүй мэдээллийг http://www.shuud.mn/content/read/459252.htm линкээр орж уншина уу.

 

2. НӨАТ-ын хууль хэрэгжинэ

 

Өнгөрөгч оны долоодугаар сард батлагдсан Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн шинэчилсэн найруулга 2016 оны нэгдүгээр сарын 1-ний өдрөөс хүчин төгөлдөр хэрэгжиж эхлэв.

 

НӨАТ-ын шинэ хуульд албан татварыг буцаан олгох тухай заалт орсон. Албан татвар төлөгч нь тухайн жилийн худалдан авалтад төлсөн татварынхаа 20 хүртэл хувийг буцаан авах боломжтой юм. Энэ нь барааны үнийн дүнгийн хоёр хувь гэсэн үг. Мөн сугалааны тохирлоор татварын буцаан олголт авахыг зохицуулсан.

 

Энэ тухай дэлгэрэнгүй мэдээллийг  http://www.shuud.mn/content/read/462292.htm

http://www.shuud.mn/content/read/462298.htm  линкээр орж уншина уу.

 

3. Хүүхэд харах үйлчилгээний тухай хууль хэрэгжинэ

 

Хүүхэд харах үйлчилгээний тухай хууль 2016 оны нэгдүгээр сарын 1-ний өдрөөс хэрэгжиж эхэлнэ. Хуульд зааснаар гэмт хэрэгт холбогдож байгаагүй, 18-65 насны, халдварт болон сэтгэцийн өвчингүй, Монгол Улсын иргэн хүүхэд харах үйлчилгээг эрхлэх боломжтой. Мөн Боловсролын яамнаас зохион байгуулах хүүхэд харах үйлчилгээний тусгай сургалтад хамрагдаж, хүүхэд харах үйлчилгээний гэрчилгээтэй болно.

 

Нэг багш таван хүүхэд харахаар хуульчилсан. Нэг хүүхдэд сар бүр 116 мянган төгрөгийг төсвөөс олгоно. Мөн хүүхдийн эцэг эхээс улсаас авч байгаа мөнгөнийхөө 60 хувиас хэтрэхгүй төлбөрийг хүүхэд харагч авах боломжтой. 10 мянган хүүхдийг хүүхэд харах үйлчилгээгээр хүмүүжүүлж, 2000 ажлын байрыг шинээр бий болгохоор тооцоолжээ.


Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийг нас харгалзахгүй энэ үйлчилгээнд хамруулах боломжтой юм. Хүүхэд харах үйлчилгээ эрхлэх байр, гэрийн дотоод, гадаад орчин хүүхдийн амь нас, эрүүл мэндэд эрсдэлгүй байх ёстой. Байр, гэрийг зөвхөн хүүхэд харах үйлчилгээний зориулалтаар ашиглаж, хүүхэд амрах, тоглох, гар угаах, бие засах газар, гал тогоотой байх шаардлагыг хуульчилсан. Гэрт хүүхэд харах бол гал тогооны тусгай гэртэй байх ёстой.

 

Хүүхэд асрахдаа шашны зан үйл явуулах, эмчийн зөвшөөрөлгүй эм өгөх, бие махбодийн болох сэтгэл санааны хүчирхийлэл, дарамт үзүүлэх, хүүхэд өдөрт нэг цагаас илүү хугацаагаар зурагт үзүүлэх, компьютер, цахим хэрэгслээр тоглуулахыг хориглосон. Хууль зөрчсөн багшид эхний удаад сануулж, дараа нь торгоод зөрчлийг давтвал зөвшөөрлийг нь цуцлах хариуцлага тооцох юм байна. Хүүхэд асрагчийг эцэг, эх, асран хамгаалагчид хянана.

 

 

4. 70 хувиас доошгүй нь үндэсний нэвтрүүлэг байх ёстой

 

2016 оны нэгдүгээр сарын 1-ний өдрөөс Соёлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль хэрэгжиж эхэлсэн. Энэ хуулийг 2015 оны 2 дугаар сарын 12-ны өдөр баталсан юм. Уг хуульд дараах өөрчлөлтүүд орсон юм.


Тухайлбал,  “Үндэсний нэвтрүүлэг” гэж телевиз, радио, кабелийн сувгаар дамжуулж байгаа тухайн нэвтрүүлгийн зохиолч, ерөнхий найруулагч, продюссерийн аль нэг нь Монгол Улсын иргэн байх, эсхүл зураг авалт, дуу бичлэг, сурвалжлах багийн бүрэлдэхүүний гуравны нэгээс доошгүй хувь нь Монгол Улсын иргэн байх бүх төрлийн бүтээлийг, “үндэсний кино” гэж зохиолч, ерөнхий найруулагч, продюссерийн аль нэг нь Монгол Улсын иргэн байх, эсхүл зураг авалт, дуу бичлэг, эвлүүлгийн багийн бүрэлдэхүүний гуравны нэгээс доошгүй хувь нь Монгол Улсын иргэн байх бүх төрлийн кино байхаар заажээ.

Түүнчлэн Олон нийтийн радио, телевизийн нэвтрүүлж байгаа уран сайхан, нийтлэл, танин мэдэхүйн нэвтрүүлгийн нийт агуулгын 60 хувиас доошгүй нь хүүхдэд зориулсан уран сайхан, нийтлэл, танин мэдэхүйн нэвтрүүлгийн 70 хувиас доошгүй нь үндэсний нэвтрүүлэг байна. Олон нийтийн телевизээс бусад Монгол Улсад бүртгэлтэй өргөн нэвтрүүлгийн телевиз, радио, кабелийн сувгаар дамжуулж байгаа уран сайхан, нийтлэл, танин мэдэхүйн нэвтрүүлгийн нийт агуулгын 50 хувиас доошгүй нь, хүүхдэд зориулсан уран сайхан, нийтлэл, танин мэдэхүйн нэвтрүүлгийн нийт агуулгын 60 хувиас доошгүй нь үндэсний нэвтрүүлэг байна.

 

Кино театр, үзвэрийн цэгээр сар тутам түгээх кинонд үндэсний киноны эзлэх хувь, интернет протоколд суурилсан телевиз /Ай-Пи телевиз/-ийн уран сайхан, нийтлэл, танин мэдэхүйн видео санд байршсан нийт хөтөлбөрт үндэсний кино, нэвтрүүлгийн цагийн эзлэх хувь 40 хувиас доошгүй байхаар хуульд тусчээ.

 

5. Нийтийн сонсголын тухай хуулийг дагаж мөрдөнө

 

Нийтийн сонсголын тухай хууль мөн  2016 оны нэгдүгээр сарын 1-ээс хэрэгжиж эхэллээ. Төрийн байгууллага, албан тушаалтан энэ хуульд заасан асуудлаар нийтийн сонсголыг зохион байгуулж төрийг удирдах хэрэгт иргэдийн оролцоог хангах зорилготой хууль юм. Хуульд зааснаар нийтийн сонсголыг хууль тогтоох, ерөнхий хяналтын, төсвийн хяналтын, томилгооны, захиргааны хэм хэмжээний болон төлөвлөлтийн, орон нутгийн гэсэн төрлөөр зохион байгуулах боломжтой.

 

Томилгооны сонсгол гэхэд УИХ-аас албан тушаалтныг томилохтой холбогдуулан УИХ-ын гишүүдийн дөрөвний нэгээс доошгүй гишүүдийн хүсэлтээр сонсгол явуулах аж. Сонсголыг 14 хоногийн өмнө мэдээллийн хэрэгслээр зарлах бөгөөд сонсголд оролцогчид таваас доошгүй хоногийн өмнө бүртгүүлэх үүрэг хүлээнэ гэж хуульчилжээ.

 

Сонсголд оролцогч тайлбар, санал, дүгнэлт гаргах, сонсголоос гаргасан шийдвэртэй танилцах эрхтэй. Сонсгол нээлттэй явагдах ёстой. Зөвхөн хувь хүн, байгууллага, төрийн нууцад хамаарах болон үндэсний аюулгүй байдлыг хангахтай холбоотой асуудлаар хаалттай явагдах юм. Иргэд ерөнхий хяналтын, хууль тогтоомжийн сонсгол явуулах хүсэлтээ тухайн асуудал эрхэлсэн байнгын болон дэд хороонд гаргаж болно гэжээ.

 

Б.Хүлэг

 

Shuud.mn
Сонин хачин
Утас 80804877:
Харилцах утас80804877 Ажлын байран дээр болон хаягаар компьютерийн техник хангамж болон программ хангамжийн бүх төрлийн гэмтэлийг оношлож чанартай засварлана, форматлана. Мэргэжлийн болон бусад бүх төрлийн программ, тоглоом гэх мэт бүх төрлийн зүйлс суулгана. Оригнал вирусны програмуудаас компьютерийн үзүүлэлтэнд нь тохируулан суулгана, вирус арилгана. - Дотоод сүлжээ тавина. - Принтер таниулна, - Wifi-Switch тохируулна. - Устсан файл сэргээнэ. - Гэрээр компьютерийн анхан, дунд, гүнзгий шатны хичээл заах болон гар утас,компьютер засварын сургалт явуулна. - Бүх төрлийн программын анхан, дунд, гүнзгий шатны видео хичээл зарна. - CD,DVD бичлэг,олшруулах Кино, клип,дуу, тоглоом гэх мэт... - Бие даалт, төсөл зэргийг шивнэ. Номны эх бэлдэнэ. - Гар утасны код тайлах, програм уншуулна. - Гар утсанд бүх төрлийн тоглоом, дуу, клип,application зэргийг суулгана. Албан байгууллага, айл өрх, интернэт кафетай хамтран ажиллана. Mанай засвар үйлчилгээний давуу тал нь оригнал программаар үйлчилэхээс га
2016-01-03