Сураггүй болсон иргэнийг олжээ

Сураггүй болсон иргэнийг эсэн мэнд олжээ.
Баян-Өлгий аймгийн Сагсай сумын Цагаан хөндий багт оршин суугч иргэн О /33 настай, эрэгтэй/ нь өнгөрөгч оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 23:00 цагт сумын төвд болсон айлын цайллаганаас гэрлүүгээ /сумын төвөөс 40 км/ гараад сураггүй болжээ.
Энэ тухай 12 дугаар сарын 31-ний өдрийн 11:00 цагт мэдэж, тус Засаг даргаар ахлуулсан орон нутгийн 62 хүн эрлийн ажиллагааг зохион байгуулжээ. Харин сураггүй болсон иргэн О нь 2016 оны нэгдүгээр сарын 2-ны өдрийн 01:30 цагт гэртээ эсэн мэнд ирсэн байна.
Б.Хүлэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ