Цагдаа өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллаж байна

Улаанбаатар хотын хэмжээнд шинэ жилийн баяр, амралтын өдрүүдэд иргэд, олон нийтийн амгалан тайван байдлыг хангах, гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлж цагдаагийн алба хаагчид өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллаж байна.
24 цагийн ажиллагаатай байнгын болон түр пост, авто эргүүлийн 68, явган эргүүлийн 163 чиглэлд 3200 алба хаагч үүрэг гүйцэтгэж байгаа юм. Нэмэлтээр Олон нийтийн аюулгүй байдлыг хангах албаны 60, Хууль Сахиулахын Их Сургуулийн 120 сонсогч, Ерөнхий боловсролын 122 сургуулийн 7300 орчим “School police” эцэг, эхийн эргүүл , 131 аж ахуйн нэгж, байгууллагын 2600 иргэн урамшилт болон сайн дурийн үндсэн дээр эргүүлд ажиллах юм.
Мөн Улаанбаатар хотын цагдаагийн газар холбогдох албадтай хамтран хүүхдийг гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, солют, пиротехникийн хэрэгсэлд хяналт, шалгалт тавьж, болзошгүй аюул, осол, эрсдэлээс урьдчилан сэргийлж ажиллаж байна.
Б.Хүлэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ