ОХУ Туркт визгүй зорчих дэглэмээ зогсоолоо
2016-01-03

 

ОХУ, Турк улстай визгүй зорчих журмаа  зогсоосон тухай “TASS” агентлаг мэдээллээ.  Тус улсын Гадаад хэргийн сайд Сергей Лавров энэ тухай “Энэ нь манай иргэдийн аюулгүй байдлыг хангах зорилготой билээ.  Турк улсаар дамжин исламын дайчид зорчих болсон” хэмээн мэдэгджээ.

 

Өнгөрсөн оны арваннэгдүгээр сарын 26-нд Туркийн сөнөөгч “F-16” онгоц, Оросын байлдааны “Су 24” онгоцыг Туркийн агаарын хилийг зөрчсөн хэмээн буруутгаж, пуужингаар харвасан билээ. “Су 24” онгоцны сүйрлийн дараа Москвагийн удирдлагууд дургүйцлээ илэрхийлж, Анкарагийн эсрэг худалдаа, виз, аялал жуучлалын салбарт хориг тавьсан юм.

 

Хэдий Орос, Туркийн олон хориг тавьсан ч Анкарагийн удирдлагууд “Аль ч улсын байлдааны онгоц Туркийн хилийг зөрчсөн ч бид дээрх аргыг хэрэглэх байсан” гэж хариу мэдэгдэж Оросуудад визгүй зорчих журамдаа өөрчлөлт оруулахгүй гэдгээ албан ёсоор мэдэгдсэн билээ.

 

Хоёр орны иргэд улс хоорондоо визгүй зорчих гэрээг 2010 оны дөрөвдүгээр сарын 19-нд байгуулж,  2011 оны нэгдүгээр сарын 1-нээс хүчин төгөлдөр хэрэгжиж эхэлжээ. 

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
Оросуудад л хохиролтой доо
2016-01-03
уншигч:
Дэглэм журам хоёроо ялгаж мэдэхгүй амьтасууд юм бичнэ гэж юу байхав дээ ха ха
2016-01-03