Өвлийн дунд сарын шинийн 25
2016-01-04

Өнөөдөр аргын тооллын 2016 оны нэгдүгээр сарын 4. Даваа гараг. Билгийн тооллын XVII  жарны "Галзууруулагч" хэмээгч модон хонин жилийн Өвлийн дунд шар хулгана сарын шинийн 25.  Дөрвөн ногоон мэнгэтэй, хөхөгчин тахиа өдөр. Өдрийн наран 8 цаг 41 минутад мандан, 17 цаг 08 минутад жаргана. 

 

Тухайн өдөр нохой, хонь жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Эл өдөр эм,тан найруулах, лусыг тахих, өглөг өгөх, бурхныг тахих, мод босгох, газрын үүд боох, тангаргаас няцах, зэтгэрийг дарах, андгай тангаргаас няцах, дайсныг номхруулах үйл, эм найруулах, шинжлэхүй, абшиг хүртэх, бэрийн үйл, дайсныг номхотгох, үс угаахад сайн.

 

Бэлбэсний газар очих, үс авахуулах, угаал үйлдэх, нялхсыг гадагш гаргах, байшингийн суурь тавих, өс дарах, угаал үйлдэх, залбирал тавих, амраг садан бололцох, эвсэж найрамдах үйлд муу. Өдрийн сайн цаг нь морь, хонь, тахиа, хулгана, бар, туулай болой. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал нүд бүрэлзэнэ хэмээжээ.

Shuud.mn
Сонин хачин