Ойрын хоногуудад хүйтэн байна
2016-01-04

Ойрын хоногуудад ихэнх нутгаар хүйтэн байхыг Цаг уур орчны шинжилгээний газраас анхааруулж байна.

 

2016 оны 1 дүгээр сарын 5-наас 1 дүгээр сарын 09-нийг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв:   

 

5-нд төв болон зүүн зүгийн нутгийн зарим газраар, 6-нд баруун зүгийн нутгийн өмнөд, зүүн зүгийн нутгийн зүүн хэсгээр бага зэргийн цас орж, явган шуурга шуурна. Бусад хугацаанд цас орохгүй. Салхи 5, 6-нд говь талын нутгаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Увс нуур болон Дархадын хотгор, Идэр, Тэс, Отгон голын хөндийгөөр 36-41 хэм, өдөртөө 23-28 хэм, Хэнтэйн уулархаг нутаг, Орхон-Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын сав газраар шөнөдөө 30-35 хэм, өдөртөө 20-25 хэм, говийн бүс нутгийн баруун хэсгээр шөнөдөө 16-21 хэм, өдөртөө 9-14 хэм, бусад нутгаар шөнөдөө 23-28 хэм, өдөртөө 14-19 хэм хүйтэн байна.  

 

Shuud.mn
Сонин хачин