Британийн тагнуулчдыг цаазалжээ
2016-01-04

Иракийн хэт даврагч “Халифын вант улс” бүлэглэл Британийн тагнуулч гэх таван эрэгтэйг цаазалсан тухай “www.dailymail.co.uk” мэдээллээ. Тагнуулчдыг цаазалж буй бичлэгээ хэт даврагчид олон нийтийн сүлжээнд байршуулж, Ерөнхий сайд Дэвид Камероныг “Цагаан ордны боол” хэмээжээ.  

 

Бичлэгт улбар шар өнгийн хувцас өмссөн таван залуу нэгэн зэрэг “Бид Британийн нууц туршуулууд. Бид хүлээн зөвшөөрч байна” гэжээ. 10 минут үргэлжлэх видео бичлэгийн төгсгөлд нэгэн хэт даврагч “Бид тун удахгүй дараагийн урвагчдыг цаазлах болно” гэсэн байна.

 

Цаазаар авах ялыг гүйцэтгэж байхад хэт даврагчдын дэргэд 5-7 насны орчим нэг хүү англиар тэдний ярьсныг орчуулж байжээ. Мөн хэт даврагчид твиттертээ Камероны Зул сарын мэндчилгээг байршуулсан байна.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин