Үндсэн хуулийн цэц хуралдана
2016-01-04

Монгол Улсын Засгийн газрын 2015 оны 348 дугаар тогтоолоор баталсан Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хуулийг хэрэгжүүлэх журмын зарим заалт Үндсэн хууль зөрчсөн гэж нэр бүхий иргэд үзэж Үндсэн хуулийн цэцэд өргөдөл, мэдээлэл ирүүлжээ.

 

Түүний дагуу үүссэн маргааныг хянан хэлэлцэх Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдаан 2016 оны 1 дүгээр сарын 8-ны өдөр болно гэж Үндсэн хуулийн цэцийн хэвлэл, мэдээллийн төлөөлөгч мэдээлэв.

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
Ene tsets gej yostoi khaaya neg khuraldsan bolokhoos uur yuch khiikhgvi yum Zaaval busdaar shaarduulj baij asuudal kheleltsekhiin orond vnekheer vndsen khuuliin manaach yum bol uursduu shine garch baigaa khuuliudiig khyanaad kheleltsej bolmoor yum Za tegeed ter Ochirbat sugar gekh metvvd arisaa khamgaalsan shiid l gargakh yum bainadhfee Yalanguya ter sugariig odoo dugsalakh bolson shvv
2016-01-04