Хотын даргыг хөнөөжээ
2016-01-04

Мексикийн Морелос мужийн Темиско хотын даргаар сонгогдоод удаагүй байсан Жизела Мотагийн амийг гэмт этгээдүүд хөнөөсөн тухай “CNN” агентлаг мэдээллээ. Мота албан тушаалаа хүлээн аваад хоёр хонож байжээ. Хотын дарга толгойн тус газраа буудуулж амиа алдсан хэмээн цагдаагийн газраас мэдээлсэн байна.

 

Хэргийн газраас хэд хэдэн галт зэвсэг олдсон байна. Цагдаагийнхан хотын даргын аминд хүрсэн байх магадлалтай таван этгээдийг баривчилсан ч хоёр этгээд эсэргүүцэл үзүүлсэн учир цагдаа нарын гарт амиа алдсан аж.

 

Темиско хот 100 мянган иргэнтэй бөгөөд эрэгтэйчүүдийн ихэнх нь гэмт бүлэглэлд элсч, хар тамхи борлуулдаг байна. Мота хотын дарга болбол Темиско хотоос гэмт бүлэглэл хар тамхичид болон биеэ үнэлэгчдийг хуулийн дагуу шийтгэж, цэвэрлэх болно хэмээн амлаад байсан юм.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин
amidaa:
yylee bolgoomjil
2016-01-04