Цэргийн ажиллагааны үеэр 19 хүн амиа алджээ

Оросын тусгай хүчин Сирийн Хомс хотноо бүгэж буй Иракийн хэт даврагч “Халифын вант улс” бүлэглэлд агаараас цохилт өгөх үед 19 хүний аминд хүрсэн хэмээн АНУ тэргүүтэй олон улсын эвслээс өчигдөр мэдээллээ. Оросууд өнгөрсөн оны арванхоёрдугаар сарын 28-ны 14.35 цагийн орчимд Хомс хотноо агаараас цохилт өгчээ. “Агаарын дайралтын үеэр 19 хүн амиа алдаж, 39 хүн шархтсан” хэмээн Сирийн Хүний эрхийн байгууллагаас мэдээлсэн байна.
Олон улсын эвсэл амиа алдагсдыг энгийн иргэд гэсэн бол оросууд террористууд гэж мэдэгджээ. Хомс хотын оршин суугчдын 90 хувь нь дүрвэсэн бөгөөд өнгөрсөн 2014 оны есдүгээр сард хэт даврагчдын хяналтад бүрэн орсон юм.
Өнгөрсөн онд Оросын цэргийн ажиллагааны үеэр Сирийн 75 иргэн амиа алдсан бол Британийн ажиллагааны үеэр 39 иргэн, АНУ-ын тусгай ажиллагааны үеэр 11 хүн амиа алджээ.
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ