29 хүн төрийн дээд одон медалиар шагнагдлаа
2012-01-06

2011 онд Статистикийн салбараас МУ-ын Гавъяат эдийн засагч төрөн гарсан бөгөөд нийт 29 хүн төрийн дээд одон медалиар шагнагдлаа. Мөн энэ үдэш статистикийн салбарт 2011 онд хэрэгжүүлсэн хамгийн шилдэг ажил бүтээлүүдийг шалгарууллаа. 2011 оны НҮБ-ын Эдийн засаг, Нийгмийн Зөвлөл (НҮБ ЭЗНЗ)-ийн Нью-Йорк хотноо 4-р сарын 27-28-ны өдрүүдэд хуралдсан чуулганаар Монгол улсыг НҮБ-ын Статистикийн комиссын жинхэнэ гишүүнээр анх удаагаа сонгогдсон явдлыг ХАМГИЙН ШИЛДЭГ БҮТЭЭЛЭЭР шалгарууллаа. Монгол улсын статистикийн байгууллага НҮБ-ын ЭЗНЗ-ийн үйл ажиллагаанд ажиглагчаар тогтмол оролцож,  олон улсын статистикийн хамтын нийгэмлэгийн шугамаар зохиогдсон бүхий л арга хэмжээнд хүчин чармайлт гаргаж ажилласны үр дүнд ийнхүү өндөр нэр хүндтэй, хариуцлагатай үүрэг хүлээсэн юм Мөн дараах 3 бүтээлийг оны шилдэг бүтээлээр шалгарууллаа. Үүнд: 1. Хүн ам, орон сууцны 2010 оны улсын тооллогын дүнг богино хугацаанд, шуурхай, мэргэжлийн өндөр түвшинд, чанартай боловсруулан ”Нэгдсэн дүн” болон тодорхой сэдвээр гүнзгийрүүлэн хийсэн судалгааны номыг 2011 онд багтаан хэвлүүлсэн. 2.  Аж ахуйн нэгж, байгууллагын тооллогыг 5 дахь удаагаа амжилттай явуулж, үр дүнг нэгтгэн боловсруулж тархаасан. Улсын хэмжээнд тооллогын дүнгээр нийт 66.5 мянган аж ахуйн нэгж, байгууллага, үүний дотор 56.4 мянган аж ахуйн нэгж, 4.0 мянган төрийн байгууллага, 6.0 мянган төрийн бус байгууллага тооллогод хамрагдлаа... 3. Монголчуудын сэргэн мандалтын эхийг тавьсан 1911 оны үндэсний эрх чөлөөний хөдөлгөөний 100-н жилийн ойд зориулан “Монгол улс 100 жилд” Статистикийн эмхэтгэлийг анх удаа хэвлэн гаргаж, мэдээллийн нэгдсэн санг бий болгосон. Энэхүү бүтээл нь манай улсын төр, нийгэм, эдийн засагт гарсан өөрчлөлт, шинэчлэлийг харуулсан статистикийн томоохон баримт бичиг боллоо. Төрт улсаа сэргээн байгуулсан, ардын засгийн үе, төвлөрсөн төлөвлөгөөт эдийн засаг, зах зээлийн эдийн засгийн тогтолцоонд шилжсэн үе зэрэг 100-н жилийн хугацааг энэ бүтээлд хамааруулсан байна. Түүнчлэн 2011 онд ҮСХ-ны үйл ажиллагааг хэвийн явуулах, сурталчлах гээд олон ажил, арга хэмжээнүүдийг цаг алдалгүй хурдан шуурхай амжилттай зохион байгуулсныг нь үнэлж Тамгын газрын орлогч дарга Т.Гантөмөрийг 2011 оны “Шилдэг Менежер”-ээр шалгарууллаа.  
Shuud.mn
Сонин хачин