Цахилгааны утаснаас гал гарч шатжээ
2016-01-05 10:08

Хан-Уул дүүргийн 10 дугаар хорооны ... тоотод оршин суух О /эрэгтэй, 55 настай/-ын таван ханатай гэр цахилгааны утаснаас гал гарсны улмаас шатжээ.

 

Хүйтний эрч чангарч монгол гэрт амьдардаг айл өрхийн галлагаа нэмэгдэж, айлууд пийшин зуухаа буруу галлах, шатах материалтай хэтэрхий ойрхон тавих, цахилгааны аюулгүй байдлыг хангаагүй зэргээс гал түймэр гарч байгааг мэргэжлийн хүмүүс хэлж байна. Мэргэжлийн байгууллагаас аюулгүй байдлаа хангах талаар сэрэмжлүүлэг хүргэж байгаа хэдий ч иргэд, эцэг, эхчүүд, томчуудын анхаарал болгоомжгүйгээс болж бага насны хүүхэд гал түймэрт өртөж амь насаа алдах тохиолдлууд өнгөрөгч онд гарч байсан.

 

Иргэд  өөрийн эд хөрөнгө, амь насаа аюулаас хамгаалахын тулд галын аюулгүй байдлыг хангаж, гэмтэлтэй цахилгаан хэрэгслийг шалгах, мэргэжлийн хүнээр холболт хийлгэх, тийм боломжгүй тохиолдолд харьяа дүүргийнхээ онцгой байдлын газарт хандаж үнэ төлбөргүй зөвлөгөө, үйлчилгээ авч болохыг нийслэлийн Онцгой байдлын газраас зөвлөж байгаа юм. Сурагчдын амралт эхэлсэн энэ үеэр эцэг, эхчүүд хүүхдэдээ тавих хараа хяналтаа сайжруулахыг анхааруулж байна.

 

Б.Хүлэг

Shuud.mn
Сонин хачин