“Эдийн засгийн коридор” байгуулах төслийн тохиролцоо 80 хувьд хүрчээ
2016-01-05 12:36

М.Зоригт: “Эдийн засгийн коридор” байгуулах хөтөлбөрийн төслийн 80 хувийг Орос, Хятадын талтай тохиролцож чадлаа
 

 

-Оны өмнөхөн 12 дугаар сарын 28-30-ны өдрүүдэд ОХУ-ын Москва хотноо Монгол, Орос, Хятадын гурван талын уулзалт болсон. Таны ярьж байсан гурван улсын хоорондын “Эдийн засгийн коридор” байгуулах талаар ярилцсан гэж ойлгож байгаа. Уулзалтын үр дүн юу байв?

 

-“Эдийн засгийн коридор” коридор байгуулах хөтөлбөр боловсруулах яриа хэлэлцээ энэ оны наймдугаар сараас эхэлсэн. Энэ хугацаанд гурван талыг гурвууланг нь оролцуулсан уулзалтыг зохион байгуулахаар талууд хаа хаанаа хичээж ажилласан. Тухайлбал, Монголын талын саналаар 10 дугаар сард Улаанбаатар хотод, Оросын талын саналаар өнгөрөгч 12 дугаар сарын эхээр Москва хотод гурван талын мэргэжилтнүүдийн уулзалтыг зохион байгуулахаар ажилласан ч аль нэг тал нь боломжгүй байж таарч зөвхөн хоёр талаар уулзаж хэлэлцэж буй асуудлаар ойлголцлоо ойртуулахыг хичээж явж ирсэн. Харин энэ удаад хугацаа болоод оролцогч талуудын бүрэлдэхүүний хувьд сайхан завшаан тохиож гурван улс гурвуулаа оролцсоноороо нэлээд үр дүнтэй уулзалт болсон. Монголын талаас Гадаад хэргийн яам, Зам, тээврийн яам төлөөлөл бүхий баг, Хятадын талаас Хөгжил шинэтгэлийн хороо, Гадаад хэргийн яам, Хөгжлийн банк,  Оросын тал эх орондоо уулзалтыг зохион байгуулсан гэдэг утгаараа Эдийн засгийн хөгжлийн яам нь ахлаад “Эдийн засгийн коридор” байгуулах хөтөлбөрт хамааралтай бүхий л байгууллагуудынх нь төлөөлөл оролцсон. Тухайлбал, ОХУ-ын Гадаад хэргийн яам, Тээврийн яам, Эрчим хүчний яам, Холбооны гаалийн алба, ОХУ-ын Төв банк, “Оросын төмөр замууд” нийгэмлэг,  “Роснефть” компани оролцсон. Талууд “Эдийн засгийн коридор” байгуулах хөтөлбөрийн төслийг өөр өөрсдийн төсөөллөөр тус бүрдээ боловсруулж, төслийг солилцоод байсан. Сая болсон уулзалтаар хөтөлбөрийн зорилго, агуулга, бүтэц нь ямар байх, ямар зарчим баримталж боловсруулах вэ гэдэг дээрээ тохиролцож чадсан нь хамгийн чухал алхам боллоо. Энэ ойлголтынхоо хүрээнд үндсэн хөтөлбөр, мөн түүний хавсралтаар хөтөлбөрийн хүрээнд хэрэгжүүлэх төсөл, арга хэмжээг боловсруулж батлахаар нэгдсэн ойлголцолд хүрлээ. Түүгээр зогсохгүй манай тал идэвх, санаачилга гаргаж ажилласны хүчинд үндсэн хөтөлбөрийн төслийн текстийн 80 орчим хувийг үг, өгүүлбэргүй хэлэлцэн тохиролцсон. Монголын талын санаачилгаар гурван талын яриа хэлэлцээ нэг алхмаар урагшилсан үр дүн гаргалаа гэж бардам хэлж болно.

 

-Төсөл хөтөлбөр хэзээ эцэслэн батлагдах вэ?

 

-Байр суурийн зөрүүтэй байсан чухал асуудлуудаар тохиролцсон, одоо цаашид “Эдийн засгийн коридор” байгуулах хөтөлбөрт хамаарах салбар, чиглэлүүдээ тодорхойлж, гурван талаараа хамтран хэрэгжүүлэх төсөл, арга хэмжээгээ тохиролцох үлдээд байна.

 

-Дараагийн гурван талт ажлын уулзалт хэзээ болох вэ?

 

-Ирэх хоёрдугаар сард Бээжин хотод уулзахаар тохиролцсон. Тэр болтол хөтөлбөрт хамруулах салбар чиглэл, хавсралтаар оруулах төсөл, арга хэмжээн дээрээ гурван тал ярилцаж шийдэх юм. Өмнө нь төсөл, арга хэмжээнүүдийг багтаасан нэг л баримт бичиг байна гэж харж байсан бол одоо төсөл, арга хэмжээнүүдээ хавсралтаар батлахаар болсон. Монголын талын өмнө бэлтгээд байсан төсөл, арга хэмжээний санал дээр нэмж шинэ саналууд оруулж болох юм байна гэж харж байгаа. Хоёрдугаар сард Бээжинд болох уулзалтад очихдоо саналаа нэмж оруулна. Тухайлбал, Эрдэнэт - Арц суурь чиглэлийн төмөр замын шинэ шугамыг зөвхөн Орос, Монголын хамтын ажиллагааны асуудал гэж харж болохгүй юм байна. Монголын нутгаар дамжуулан ОХУ-аас БНХАУ руу бараа бүтээгдэхүүн тээвэрлэх нэг шинэ замнал учраас бүтээн байгуулалтад гурван тал хамтарч ажиллаж болох юм гэж харж байгаа. Тэгэхээр энэ чиглэлийг “Эдийн засгийн коридор”-ын хөтөлбөрийн төслийн жагсаалтад оруулах саналтай байгаа.

 

-Гурван улсын төрийн тэргүүн нарын уулзалтаар “Эдийн засгийн коридор” байгуулах хөтөлбөрөө эцэслэн батлуулахаар ярьж байгаа гэсэн байх аа?

 

-ШХАБ-ын дээд хэмжээний ээлжит уулзалт ирэх зургаа, долдугаар сарын нэгэнд Узбекстаны Ташкент хотод болно. Энэ уулзалтын үеэр Монгол Улс, ОХУ, БНХАУ-ын төрийн тэргүүн нарын гурван талт ээлжит уулзалтыг зохион байгуулж баримт бичигт гарын үсэг зурахаар төлөвлөж, бэлтгэж байгаа. Гэхдээ Улаанбаатарт ирэх долдугаар сард зохиогдох Ази, Европын дээд төвшний уулзалтын үеэр мөн гурван тал уулзаж, хөтлбөрийг батлах боломжтой хэмээн харж Орос, Хятадын талд санал дэвшүүлээд байна..

 

-Та ингэхэд Москвад ажлаар явсан юм уу, амралтаар явсан юм уу?

 

-Ер нь бол амарч явсан юм. Энэ үетэй давхцаад Монгол Улс, ОХУ, БНХАУ-ын гурван талт уулзалт Москвад болж таарсан. Энэ завшааныг ашиглаад Мосва дахь ЭСЯ-ныхантайгаа хамтраад гурван талын уулзалтад оролцсон нийт төлөөлөгчдөд Зам, тээврийн сайдын зүгээс оройн зоог барьсан. Монголын талын лобби гэх үү дээ. Энэ үеэр Орос, Хятадын төлөөлөгчидтэй зам, тээврийн салбарыг тэргүүлж байгаагийнхаа хувиар биечлэн уулзлаа. Нэлээд сайн ойлголцолд хүрсэн гэж бодож байна.

Shuud.mn
Сонин хачин
Ard irged:
Uls turch hun busad orni uls turchdiig shoglodoggui doromjildoggui, harin huleetstei. Zuv ug helj sonsoj surah hariug onovchtei zuv heleh heregtei tani buruu helj hiisen burd ard tumen chini hohirno, ard tumen l tulnu. Ta bol zugtaagaad yavna, bitgii hudlaa songuuliin show hii
2016-01-06
m ngghgtgg:
ene neg uuriiguu unelsen uuruu uuriiguu hudlaa magtsan rolidoo het itgechihsen hulduu pizda bnaa?unen medrel muutai pizda.hudlaa gevel ganbataas asuu.
2016-01-05
123:
3 улсын хамтарсан уулзалтад амралтаараа таараад орчихдог. төрийн ажлыг амралтаараа хийдэг, ажлын цагаар өрөөндөө амардаг нь аргагүй юм байна. ийм л сайдтай даа
2016-01-05
ЗОЧИН:
ЭНЭ ЕР НЬ СОЛИОТОЙ БАЙХАА, ЧУХАЛ УУЛЗАЛТАНД АМАРЧ ЯВААД САНААНДГҮЙ ТААРАЛДДАГ ГЭНЭ ДЭЭ. ОРОС ХЯТАД 2 ЭНЭНИЙ АМРАЛТАНД ТААРУУЛАХ УУ, СОЛИОТОЙ ГАР ШТ УГААСАА.
2016-01-05
ахахаха:
Эдийн засгийн коридороос өмнө СОНГУУЛИЙН ХУУЛИНДАА намын жагсаалтын маш өргөн коридор гаргаж нэр нүүрээ барсан хогын юмнуудаа төрд оруулах замаа зассан биздээ,ийм хуультай байхад иргэд сонгуульд оролцохгүй шүү?хариуцлагыг хууль завхаруулагчид хариуцаарай.
2016-01-05