Нэгдүгээр эмнэлгийн хашаан дундуур шинэ зам тавилаа
2016-01-05

 

Улаанбаатар хотын авто замын сүлжээг сайжруулж, замын хөдөлгөөний ачааллыг бууруулах зорилгоор Нэгдүгээр эмнэлэгийн хашаан  дундуур С.Зоригын гудамжийг зүүн тийш Чин Ван Чагдаржавын гудамжтай холбосон шинэ зам тавилаа. Энэхүү автозам нь  2,8 метр өргөн зорчих хэсэгтэй 0,7 метр явган замтай, 3,5 метрийн өргөнтэй 75 метр урттай юм.
Шүүхийн шинжилгээний үндэсний төвөөс нас барагсдийг гаргахад Улсын клиникийн нэгдүгээр эмнэлгийн хойд болон баруун талын авто замаас өөр гарц байдаггүй учир дээрх замуудад хөдөлгөөний ачаалал нэмэгдэж, түгжрэл ихээр үүсдэг төдийгүй замын хөдөлгөөний дүрэм зөрчигддөг гэж Замын цагдаагийн газраас тайлбарладаг.  Иймд Шүүхийн шинжилгээний үндэсний төвийн хойд талаар  урдаасаа хойшоо чиглэлтэй нэг урсгалтай  замыг шинээр гаргаснаар Энхтайваны өргөн чөлөөний авто замын ачаалал тодорхой хэмжээгээр буурах юм  гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Shuud.mn
Сонин хачин