Төрийн өмчийн хорооныхон бужигнаж эхэллээ
2016-01-05

Засгийн газрын санал, УИХ-ын шийдвэрийн дагуу төрийн зарим байгууллагын татан буулгаж, заримыг нь нэгтгэж буй. 2016 оны төсвийн хууль хэрэгжиж эхэлснээр байгууллагуудыг татан буулгах, нэгтгэх ажил эхэллээ. Гаалийн ерөнхий газрыг Татварын ерөнхий газартай, Үндэсний статистикийн хороог Бүртгэлийн ерөнхий газартай нэгтгэж, Засгийн газраас удирдлагуудыг нь томилсон.

 

Тэгвэл өнөөдөр Төрийн өмчийн хорооныхон бужигнаж эхэллээ. Өчигдрийн Засгийн газрын хуралдаанаарТөрийн өмчийн хорооны дарга Ц.Нанзаддоржийг үүрэгт ажлаас  нь чөлөөлсөн. Тус хороог татан буулгаж, эрхэлж байсан чиг үүргийг нь Сангийн яаманд шилжүүлж буй. Яг одоо энэ асуудлаар Сангийн яаман дээр хуралдаж байна. Төрийн өмчийн хорооны 15 ажилтанг сонгож, Сангийн яаманд шилжүүлнэ гэсэн мэдээлэл байна. Харин үлдсэн ажилчид нь хаачих асуудал тодорхойгүйгээс Төрийн өмчийн хороон дээр багагүй бужигнаан үүсч, хүлээлтийн байдалтай байна.

 

Хэдийгээр төсвийн хуулийн дагуу Төрийн өмчийн хорооны чиг үүргийн Сангийн яаманд шилжүүлсэн ч тодорхойгүй асуудал цөөнгүй байна. Ажиллах орон тоо тодорхойгүй, төсөв нь батлагдаагүй байгаа аж. Мөн  төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой компаниудын төрийн төлөөллийг хэрэгжүүлэх эрх зүйн орчин бүрдээгүй байгаагаас үүдэж, Засгийн газраас тогтоол баталжээ.

 

Тогтоолын дагуу тус хороог татан буулгах ажлын хэсгийг Сангийн яам, Хууль зүйн яам, Засгийн газрын хэрэг эрхлэх газар, Төрийн өмчийн хороо, Архивын ерөнхий газрын бүрэлдэхүүнтэйгээр байгуулах аж. Тус ажлын хэсэг Төрийн өмчийн хороог татан буулгаж, төрийн өмчийн хувьчлал, дуудлага худалдаа, төрийн өмчийн төлөөлөл, бүртгэл, тооллого зэргийг Сангийн яаманд шилжүүлэх юм байна.

 

Төрийн өмчийн хороог татан буулгаж, ажил асуудлыг энэ сарын 15-ны дотор цэгцэлж дуусгахыг Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга С.Баярцогтод даалгасан байна.

 

В.Бат

 

 

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
ardchilsan dur esgesen kommunistuud zasag toriig 4 jil samarlaa uls orniig sohruullee oor heleh ug algaa ene udaagiin songolt hariutslagatai baihiig elbegee ard tumendee zahisan shuu
2016-01-06
зочин:
2016 ONII SONGUULIAR AH HAMIIG DEMJIJ YDAXNAA 40 SUUDLIIG OGIE.TEGVEL YDAXNAA MAH MAXH METIIN XORZID NOVSHNUUDTAI NIILEXGUI ZASGIIN GAZRAA BAIGUULAX BNO SHUU MONGOLZUUDAA. MAH MAXH-IIG DEMJIJ BGUI NOVSHNUUD KOMMUNISTUUD SHUU
2016-01-06
зочин:
2016 ONII SONGUULIAR AH HAMIIG DEMJIJ YDAXNAA 40 SUUDLIIG OGIE.TEGVEL YDAXNAA MAH MAXH METIIN XORZID NOVSHNUUDTAI NIILEXGUI ZASGIIN GAZRAA BAIGUULAX BNO SHUU MONGOLZUUDAA. MAH MAXH-IIG DEMJIJ BGUI NOVSHNUUD KOMMUNISTUUD SHUU
2016-01-06
зочин:
2016 ONII SONGUULIAR AH HAMIIG DEMJIJ YDAXNAA 40 SUUDLIIG OGIE.TEGVEL YDAXNAA MAH MAXH METIIN XORZID NOVSHNUUDTAI NIILEXGUI ZASGIIN GAZRAA BAIGUULAX BNO SHUU MONGOLZUUDAA. MAH MAXH-IIG DEMJIJ BGUI NOVSHNUUD KOMMUNISTUUD SHUU
2016-01-06
Bujignuul:
Түйвээж байнаа энэ сонгуулиар ардчилсан намаа бүхэлд нь сонгое тэгэхгүй бол Ман гарч ирээд дахиад тараагаад тоглоом хийнэ шүү ард түмэн минээ эндний наадаан дунд бид татварын дарамтаар хохирох юм байна
2016-01-05
Зочин:
Байрыг нь хувьчилж баярцогт сайханбилэг нар авах далд санаа явж байгаа даа наад луухаа нараас чинь санаанд оромгуй юм бодож олохдоо гаргуун даа.швецарын банкинд хийсэн доллор нь багадаад байгаа юм байхаа
2016-01-05
Зочин:
Энэ хооронд амжуулна шүүдээ. Тэр тусмаа Баярцогт бол гялалзуулна
2016-01-05
Soongo:
Хэдхэн сар болохын хооронд яах гэж ингэж баахан зардал гаргаж хөдөлгөөн хийгээд байгаа юм бол доо,
2016-01-05