Тахарын ерөнхий газар, ХЭҮСМҮТ-тэй хамтарч ажиллана
2016-01-05

Тахарын ерөнхий газар, Хөдөлмөр эрхлэлтийн үйлчилгээ, судалгаа, мэдээллийн үндэсний төв /ХЭҮСМҮТ/-тэй хамтран ажиллана.

 

Эдгээр байгууллага Гэрч, хохирогчийг хамгаалах тухай хууль, Гэрч, хохирогчийг хамгаалах, туслалцаа үзүүлэх Үндэсний хөтөлбөр, “Хохирогчийг ажлын байраар хангах, мэргэжлийн сургалтад хамруулах үйлчилгээ үзүүлэх журам”-ын хэрэгжилтийг хангахаар хамтран ажиллахаар боллоо.

 

Гэрч хохирогчийг хамгаалах тухай хуулийн хэрэгжилтийг хангах ажлын хүрээнд Засгийн газрын 2015 оны 08 сарын 24-ний өдрийн 346 дугаар тогтоолоор Гэрч, хохирогчийг хамгаалах туслалцаа үзүүлэх Үндэсний хөтөлбөр батлагдсан. Энэхүү хөтөлбөрт төрийн болон төрийн бус байгууллагуудын үүрэг оролцоог тодорхойлж өгсөн.

 

Мөн Хөдөлмөрийн сайдын 2015 оны 07 сарын 09-ний өдрийн А/135 дугаар тушаалаар “Хохирогчийг ажлын байраар хангах, мэргэжлийн сургалтанд хамруулах үйлчилгээ үзүүлэх журам”-ыг баталсан бөгөөд уг журмаар хүн худалдаалах гэмт хэргийн улмаас хамгаалалтанд байгаа хохирогчид туслалцаа үзүүлэх, ажлын байраар хангах, мэргэжлийн сургалтанд хамруулах асуудлыг зохицуулсан аж.

 

Дээрх хөтөлбөр, журмыг хэрэгжүүлэх зорилгоор өнөөдөр Хөдөлмөр эрхлэлтийн үйлчилгээ, судалгаа, мэдээллийн үндэсний төв, Тахарын ерөнхий газрын Гэрч, хохирогчийг хамгаалах газартай 2016 онд хамтран ажиллах төлөвлөгөө баталж, холбогдох баримт бичигт гарын үсэг зурсан юм.

 

Б.Хүлэг

Shuud.mn
Сонин хачин
9-Д:
ЭНЭ 2 ГАЗРЫГ НЭГТЭГЧЭЭЧ. ӨӨРСДӨӨ САНААЧЛАГА ГАРГААД БАЙГААМ БИШ ҮҮ.
2016-01-05