Мао Зэдунд алтан хөшөө босгоно
2016-01-06

 

БНХАУ-ын Хэнань мужийн Тонгху хотноо удирдагч асан Мао Зэдуны 36.6 метрийн өндөртэй алтаар бүрсэн хөшөөг сүндэрлүүлж эхэлсэн талаар “CNN” агентлаг мэдээллээ. Тус хотын удирдлагууд уг хөшөөнд гурван сая юань төсөвлөжээ.

 

Энэхүү хөшөө ирэх аравдугаар сард нээлтээ хийхээс гадна Мао Зэдун төр барьж байх үеийг харуулсан музей байгуулахаар болсон юм. Удирдлагууд Мао Зэдуны музей болон хөшөөний тусламжтай жилдээ саяас доошгүй жуулчин хүлээн авна хэмээн таамаглаж байна. Гэхдээ уг хөшөөний зураг хэвлэл мэдээллээр цацагдаж эхэлсний дараа олон нийт тэр тусмаа интернэт хэрэглэгчдийн анхаарлыг татах болжээ.

 

Интернэт хэрэглэгчид уг хөшөөг “Мао Зэдун шиг бус яг л тосгоны өвгөн шиг харагдаж байна” гэх мэтээр шүүмжилж, олон сая юанийг салхинд хийсгэж буйг буруутгасан байна.   

 

Хятадад Мао Зэдуны 1000 гаруй баримал, хөшөө байдаг. Мао Зэдун 1949-1976 оны хооронд төр барьсан билээ.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин
a:
tuuxendee xamgiin olon xun tsaash ni xaruulsan xunii exnii 5t bagtdag xun dee
2016-01-06
htht:
Хятадууд солиорчээ
2016-01-06
oo:
zavaanaa
2016-01-06
hytaduud teneg:
Ene yrgaching Delhii dayaar uzen yddagiig Hytaduud meddeggui bololtoi. hairan mung demii zuild urj baih gej.
2016-01-06
Зочин:
Suheer hiisen met
2016-01-06