Хойд Солонгост газар хөдөллөө
2016-01-06

АНУ-ын Геологи судалгааны төв Хойд Солонгосын зүүн хойд хэсэгт 5.1 баллын хүчтэй газар хөдлөлт болсон талаар мэдээллээ. Газар хөдлөлт өнөөдөр орон нутгийн цагаар 8.40 цагт болжээ.

 

Газар хөдлөлтийн голомт нь Сунжибаегам тосгоноос зүүн хойд хэсэгт 19 км-ийн цаана байсан гэнэ. “Уг бүс нутагт тус улсын удирдлагууд 2006, 2009, 2013 онд газар дор цөмийн туршилт хийж байсан” хэмээн Өмнөд Солонгосын тагнуулын мэдээллээс иш татан “www.yonhapnews.co.kr” мэдээлэв.

 

Энэхүү мэдээллийн дараа Өмнөд Солонгосын Гадаад хэргийн сайд Юн Бюн Се “Гэнэтийн байгалийн гамшгаас хамгаалах агентлаг”-ийн удирдлагуудыг албан өрөөндөө хүлээн авч, уулзжээ.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин