Герман эмэгтэйчүүд халдлагад өртөх нь ихэсчээ
2016-01-06

Герман улсын Кёлын хотын галт тэрэгний буудлын орчимд охид, бүсгүйчүүд аюулд өртөх нь ихэссэн талаар албаныхан мэдээллээ. Оны өмнөхөн оройн цагаар ганцаараа явж буй эмэгтэйчүүдийг татаж, чангаах, айлган сүрдүүлэх, дээрэмдсэн 80 гаруй тохиолдол бүртгэгдсэн байна. Халдлагад өртсөн нэг эмэгтэй хүчирхийлүүлсэн хэмээн гэр бүлийнхэн нь цагдаад мэдэгджээ. Харин бусад бүсгүйчүүд эд материалын хохирол амссан байна.

 

Эмэгтэйчүүд рүү дайрсан этгээдүүд Африк болон Араб гаралтай иргэд байсан. Тэд гэмт хэрэг үйлдэхдээ согтуу байсан хэмээн хохирогчид мэдэгджээ. Цагдаагийнхан танхайн хэрэгтэй холбогдуулан 1000 гаруй хүнээс байцаалт авчээ. Кёлын хотын дарга охид, бүсгүйчүүд бие, сэтгэл санааны хохирол амсч эхэлсэнтэй холбогдуулан хотын хамгаалалтыг сайжруулахыг үүрэгджээ.

 

Халдлагад өртсөн эмэгтэйчүүд болон тус хотын иргэд дургүйцлээ илэрхийлж, Германы Канцлер Ангила Меркелийг энэхүү асуудалд анхаарлаа хандуулахыг шаарджээ. Канцлер хэлэхдээ “Охид, бүсгүйчүүдэд халдсан этгээдүүд хуулийн дагуу шийтгэлээ амсах болно. Би тэднийг уучлахгүй”  гэсэн байна.  Мөн Германы хэд хэдэн хотод дээрхтэй адил хэргүүд бүртгэгдсэн талаар “Germany post” сонин дурьджээ.

 

Германы хэвлэлүүд охид, бүсгүйчүүд рүү халдаж буй этгээдүүдийг дүрвэгсэд хэмээн мэдээлж буй бол албаныхан энэхүү мэдээллийг баримт, нотолгоогүй хэмээн үгүйсгэсэн байна.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин
zochin:
Durbegchidee gej
2016-01-06