Пхеньян цөмийн туршилт хийсэн үү
2016-01-06

АНУ-ын Геологи судалгааны төв Хойд Солонгосын Сунжибаегам тосгонд 5.1 баллын чичирхийлэл мэдрэгдсэн хэмээн мэдээлсэн билээ. Хэвлэлүүд энэхүү чичирхийллийг газар хөдлөлт хэмээн тайлбарлаж буй бол Вашингтон болон Сөүлийн удирдлагууд өөр бодолтой байгаа тухай “CNN” агентлаг мэдээллээ.

 

Сөүлийн удирдлагууд Сунжибаегам тосгонд мэдрэгдсэн чичирхийлэл газар хөдлөлт бус хойдууд цөмийн туршилт хийсэн байж магадгүй гэсэн байна. Учир нь өнгөрсөн оны сүүлээр удирдагч Ким Чен Ун устөрөгчийн бөмбөгтэй хэмээн олон улсад мэдэгдэж, 2016 онд туршилт хийхээ сануулсан билээ. Пентагон, Пхеньяныг устөрөгчийн бөмбөг бүтээх боломжгүй хэмээн дүгнэжээ.

 

Чичирхийлэл мэдрэгдсэн бүс нутагт 2006, 2009, 2013 онд газар дор цөмийн туршилт хийж байсан. Туршилт хийх үед дээрхтэй адил чичирхийлэл мэдрэгдэж байсан гэнэ.  

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин
zochin:
Solongost bga mongolchuud minee nutagtaa iree.naaduul chini yaj ch magadgui shuu
2016-01-06