Орон сууцны зээлийн хүүг 5 хувь болгох боломжтой
2016-01-06

Гэрэл зургийг MPA.mn

УИХ-ын дарга З.Энхболд ипотекийн зээлийн асуудлаар Монгол банкны Ерөнхийлөгч Н.Золжаргал,  МИК-ийн захирал н.Гантөгс нарыг байлцуулан албан өрөөндөө сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ. Ипотекийн зээлийн  урьдчилгаа 30 хувийг 10 хувь болгохоор яригдсан байсан. Харин тооцоо судалгааг үндэслэн орон сууцны ипотекийн зээлийн урьдчилгааг 20 хувь болгож, жилийн 8 хувийн хүүг бууруулах боломжтой гэж үзжээ. Тиймээс энэ оны нэгдүгээр сараас орон сууцны ипотекийн зээлийн урьдчилгаа төлбөр 20 хувь болж,  хүү нь жилийн 5  хувь болох боломжтой  гэж үзжээ. Учир нь инфляци 14 хувь байхад ипотекийн зээлийн хүү жилийн  8 хувьтай байсан. Өнөөдөр инфляци буурсан.  Тиймээс жилийн найман хувийн хүүтэй олгогдож ирсэн орон сууцны ипотекийн зээлийн хүүг 5 хувиар тогтоох боломж бүрдсэн тухай Монголбанкны ерөнхийлөгч Н.Золжаргал онцоллоо.

 

Ипотекийн зээлийн хүү 5 хувь болж буурснаар шинээр байр хүсэх иргэдийн хувьд хэт өндөр орлого шаардахгүй аж.  Учир нь 1м2 нь 1,350 сая төгрөгийн үнэтэй 60 м2 байр авах болоход урьдчилгаа 30 хувиа төлсөн нөхцөлд сарынх нь орлого 1 сая төгрөг орчим байхад банкнаас тавих шаардлагыг хангаж буй аж. Энэ нөхцөлд илүү олон өрхийг байрны зээлд хамруулах боломжтой бүрдэх гэнэ.

 

ҮХЦ-ийн 13 дугаар дүгнэлттэй холбогдуулж арилжааны банкууд ипотекийн зээлээ зогсоосон. УИХ энэ асуудлыг шийдвэрлэх эрх зүйн орчинг Цагаас сарын өмнө  бүрдүүлэх юм байна.  УИХ-ын дарга З.Энхболдтой хамтарч уулзалт  хийснийхээ дараа МБХ-ны Ерөнхийлөгч Ж.Үнэнбат мэдээлэл хийсэн юм. Тэрбээр:

 

-УИХ-ын даргатай банкуудын төлөөлөл уулзлаа. ҮХЦ-ийн өнгөрсөн оны 12 дугаар сарын 9-ний дүгнэлт бол банкууд ипотекийн зээлийг  цааш нь үргэлжлүүлэх боломжгүй болгосон. Үүнээс гарах гарцын талаар бид ярилцлаа. Иргэний хуулийн 171.2-т хүчингүй болгосон  нь банкинд эрсдэл авчирсан. Банк гэдэг нь хадгаламж эзэмшигчдийн мөнгөн хуримтлалаас бүрдсэн газар. Хадгаламж эзэмшигчдийн мөнгөн хөрөнгийг эрсдэлд оруулахгүй байх үүргийг хүлээдэг. Тиймээс эрсдэлтэй зээлийг олгож болохгүй. Харин ипотекийн зээлийг үргэлжлүүлэх гарц нь Иргэний хуульд өөрчлөлт оруулах асуудал гэдгийг талууд зөвшилцсөн. Иргэний хуульд “Барьцааны хөрөнгийг гуравдагч этгээдийн өмчлөлд шилжүүлдэг зохицуулалтыг  байхгүй болгох” өөрчлөлтийг оруулахаар санал нэгдсэн хэмээв.

 

Н.Энх

Shuud.mn
Сонин хачин
zochin:
Mkv-t noogdoh une n deer n hyzgaarlalt hiihgui bol barilgiin companiud ugsen huivaldaj bgaad unee huusruuleed nemeed yun baga huutei zeel undur unetei bair avah deree tulna mkv n 1350000 bhad bolj bgaa yum er ub hotiig zadalj haya teleh bodlogo barimtlahgui bol bair hymd bgaad ch amdrahad tohoromjgui bolood bna mongoliin niisleliig horhorind bolgono gj ulger yrij bhaar hushigiin hundiin niseh buudlaa tushigleed chuluut bustei casino zereg buh yumtai daguul hot bguulaad yb-tai mefro hurdan galt teregeer holbochihvol taarna
2016-01-07
zochin:
Mkv hyzgaarlalt hereggui harin mkv iin unend n hyzgaarlalt hiih heregtei
2016-01-07
Зочин:
Сайхан мэдээ байна. Овоо доо. Харин одоо 80 мкв гэсэн хязгаараа л жаахан анхаарч үзээч гэж хүсмээр байна. Олон хүүхэдтэй, олон ам бүлтэй айл энэ 80 мкв с болоод 2 тусдаа амьдрах болж байна шүү дээ. Өндөр хүүтэй зээл авах чадал алга аа. Төр засаг минь.
2016-01-06
иргэн:
httpwww.mongolbank.mnipotek_statistic.aspx?id=1_2 Монгол банкны site дээр Банкуудын олгосон орон сууцны ипотекийн зээлийн 77 орчим хувь нь 80м2-аас бага талбай бүхий орон сууцаар барьцаалагдаж байна. гэжээ. Үлдэх 23-н иргэдийг орхиж болохгүй шүү. зүдэрч байна шүү.
2016-01-06
Зочин:
Энэ зээлийн хуу гээл орилоод байгаа нь дахин сонгогдох, барилгын хувийнхаа компаныг дэмжих гэсэн заль шуу уунийг улсууд насараа зээлтэй болохоос гадна ,банк дампуураад дуусна
2016-01-06
иргэн:
80мкв-аас дээш, доош эсвэл зорилтот ба зорилтот бус бүлэг гэж ард түмнээ битгий ялгаварлаарай, бүгд л ажил орлогогүй ядарч байна шүү.
2016-01-06
zochin:
Mkv hyzgaarlalt hereggui harin mkv iin unend n hyzgaarlalt hiih heregtei
Баяраа:
Монголчууд нэг эцэг эхтэй юм шиг төрийн 3 өндрөлөгүүдээс сайхан мэдээ дуулгаад сайхан өдрүү энэ өдөр чинь. Орон сууцны зээлийн хүү 5 хувь болгоно, сар бүрийн 20000 төг-г бүх хүүхдэд ялгахгүй олгоно гээд сайхан мэдээнүүд цуварч баайна. Ёстой Дашнямтай өдөр байнаа
2016-01-06
mongol:
ymar saihan yum be, goy doo goy doo..... hoshgiruulahgui yum bgaa boz dee...
2016-01-06
zochin:
yaanaa ed nar yu yugui hamaa namaagui amlaj ogch bainaa.sudalgaa tootsoo hiigeegui baij.piar hiihee l bodoh yum.
2016-01-06
иргэн:
Орон сууцны зээлийн хугацаа 10 -15 жил байгаа учир зээлийн хүү 5 болгох бололцоо бүрэн байгаа шүү дээ
2016-01-06
Эрка:
Төгрөгийн ханш л унана шүү дээ
2016-01-06
werty:
Bankuudaa oroldoj bj buur bugdiin nurahan dee
2016-01-06