Эмэгтэйг хүчирхийлсэн этгээдүүдийг барьжээ
2016-01-06

Эмэгтэйг хүчирхийлсэн этгээдүүдийг барьжээ. Өнгөрөгч оны 12 дугаар сарын 9-10-нд шилжих шөнө нэгэн эмэгтэй бусдад хүчирхийлүүлсэн хэрэг гарчээ. Хэргийн хохирогч эмэгтэй нас бараад удаагүй байна.

 

Харин гэмт этгээдүүдийг Баянзүрх дүүргийн цагдаагийн гуравдугаар хэлтэс, Улаанбаатар хотын цагдаагийн газрын гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн алба хаагчид шуурхай ажиллан, эрэн сурвалжилж баривчилжээ. Уг ёс бус хэргийн сэжигтэн Сэлэнгэ аймгийн Мандал сумын харьяат 1991 онд төрсөн Г, 1994 онд төрсөн С, Хэнтий аймгийн харьяат 1993 онд төрсөн Л, Баянзүрх дүүргийн 13 дугаар хороонд оршин суух 1991 онд төрсөн Б, Б нарыг ШШГЕГ-ын харьяа цагдан хорих 461 дүгээр ангид саатуулан, шалгаж байна.

 

Хэрэг гардаг өдөр хохирогч эмэгтэй өмнө нь хамтран амьдарч байсан эрэгтэйтэйгээ уулзаад, харих замдаа гэмт хэргийн хохирогч болжээ. Тэрээр харилгүй хоёр хонож, гэртээ ирэхдээ бие нь тааруухан байсан гэнэ. Гэрийнхэн нь хохирогчийг Гэмтэл согог судлалын төвд хэвтүүлэн эмчилгээ хийлгэсэн шулуун гэдэс болон хэвлийдээ авсан гэмтэл, шархаа даалгүй нас баржээ. Хохирогч эмчлүүлж байх хугацаандаа хоёр удаа мэс засал хийлгэсэн аж.

 

Сэжигтүүдэд Эрүүгийн хуулийн 126 дугаар зүйлийн 126.2.2, 126.2.6 дугаар зүйл ангиар эрүүгийн хэрэг үүсгэн Баянзүрх дүүргийн цагдаагийн гуравдугаар хэлтэст хэргийн мөрдөн байцаалтын ажиллагааг явуулж байна.

 

Эрүүгийн хуулийн 126 зүйлд заасан Хүчиндэх гэмт хэргийг 126.2.2.хүндэвтэр буюу хүнд гэмтэл учруулж, 126.2.6.бүлэглэж буюу урьдчилан үгсэж тохиролцсон бүлэг үйлдсэн бол таваас дээш арван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ гэж заасан байдаг.

 

Б.Хүлэг

 

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
yamar buzartai yaragchid vee! mogoo baynchananii gaj dontoi yaragchid yasan be iim yaragchin buzaruudiig burxan mini shiitgeed ogoochdee
2016-01-07
Зочин:
Хэлэх ч үг алга даа. Одоогийн залуучууд яасан ч зэрлэг болчихсийн...
2016-01-07
зочин:
баабар гээд нэг лалар нийгмийн бүх бузар булайг социалист нийгмийн үлдэгдэл гэж солиордог байсан.Энэ садист яргачид бүгдээрээ баабарын магтан дуулдаг ардчилсан нийгэмд төрсөн юм байна.Тэр одоо юу гэж солиордог бол.
2016-01-07
zocnin:
hycnirhiilj tamlaj alsan bna . iim yumnuudiig yun hycnirhiilsen gej shiitgeh hyn tamlaj alsan zyil angiar shiitge .
2016-01-06
zocnin:
hycnirhiilj tamlaj alsan bna . iim yumnuudiig yun hycnirhiilsen gej shiitgeh hyn tamlaj alsan zyil angiar shiitge .
2016-01-06
zochin:
Эр хүн гээд шүтээд байдаг дандаа адгууснуудыг дээдэлдэг. Эход хараад устгаж байвал энэ дэлхий дайнгүй хүчирхийлэлгүй болох биз
2016-01-06
Зочин:
Buudaa buud
2016-01-06