Ерөнхийлөгч сэтгүүлчдэд мэдээлэл хийнэ
2016-01-07

09.00 цагт:  “Онцгой байдлын албаны удирдах ажилтны стратегийн цугларалт”-ын нээлтийн ажиллагаа Онцгой байдлын ерөнхий газарт болно. 


09.30 цагт: Үндсэн хуулийн цэцийн Их суудлын хуралдаанаар Шүүх байгуулах тухай хуулийн зарим заалт Үндсэн хууль зөрчсөн эсэхийг эцэслэн шийдвэрлэнэ.


10.00 цагт: Татвар төглөгчдөд зориулсан НӨАТ-ын урамшуулалын системийн тухай сургалт  Татварын ерөнхий газрын 8 давхарт зохион байгуулагдана. 


10.00 цагт: "Цахим эрүүл мэнд төсөл"-ийн нээлтийн үйл ажиллагаа Улсын нэгдүгээр төв эмнэлгийн 2 давхарт болно. 


11.00 цагт: Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Төрийн шагналын тухай хуулийн төслийн талаар сэтгүүлчдэд нээлттэй мэдээлэл хийж, асуултад хариулна. Арга хэмжээ Төрийн ордон дах Иргэний танхимд болно.


12.00 цагт: Засгийн газрын хуралдааны Мэдээллийн танхимд болох"Сайдын цаг" уулзалтад Монгол Улсын Шадар сайд Ц.Оюунбаатар оролцож, өвөлжилтийн талаар мэдээлэл хийнэ.


13.00 цагт: Дуучин С.Хишигжаргалын цомгийн нээлт, хэвлэлийн бага хурал "Blue Sky" зочид буудлын 3-р давхарт болно.


13.00 цагт: МҮХАҮТ-ийн 1 давхрын хурлын зааланд Монголын Мэргэшсэн Нягтлан Бодогчдын Институтээс бүртгэл, санхүүгийн ажилтнуудад зориулан “Шинэ цаг үе, шинэ орчин: Мэргэжлийн нийцэл” сэдвийн хүрээнд уулзалт семинар зохион байгуулна.  


14.30 цагт: Улаанбаатар нэгтгэлийн захиргааны ажилчид болон салбар алба хэлтсийн дарга нар гүйцэтгэх захирал Д.Энхсайханы хамт Ленин клубээс зүүн дөрвөн зам хүртэлх явган хүний замын цасыг цохиж цэвэрлэнэ. 


18.00 цагт: Уран бүтээлч С.Базарваань, Ч.Болор, Ч.Дорждэрэм нарын "Монгол өнгө" хамтарсан үзэсгэлэнгийн нээлт "Bluemoon" арт галерейд болно.

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
mederel muutai yu gej hoshgoroh we
2016-01-07