“Ороолон” аймшгийн кино үзэгчдийн хүртээл болно
2016-01-07

 

Энэ сарын 15-нд “Ороолон” аймшгийн уран сайхны кино нээлтээ хийнэ.  Уг кино нь аймшгийн төрөл жанраар дагнан уран бүтээл туурвидаг “Хүүхэлдэй”, “Зоорь” зэрэг киног бүтээсэн, “Кино цамхаг” студийн ээлжит бүтээл юм. Тус студийн кино зохиолыг, зохиолч Ц.Ууганбаяр бичдэг байсан бол энэ удаад студийн найруулагч Б.Цогт-Эрдэнэ бичиж, СТА Ө.Мөнгөнтулга найруулагчаар ажиллажээ.

 

Тус кинонд шинэ оны баярын үдшийг хамтдаа өнгөрүүлэхээр цугласан залуусын баярт мөч хэрхэн төсөөлөшгүйгээр эргэж, аймшигт үйл явдал руу хөтлөгдөхийг өгүүлэх юм байна.

 

 Киноны дүрүүдэд СТА, жүжигчин Д.Бямбацогт, СТА, жүжигчин Б.Сарантуяа, жүжигчин Б.Энхтүвшин, Ц.Эрдэнэцэцэг, М.Батзориг, Э.Пүрэвжаргал, Г.Баярхүү, П.Солонго, Б.Эрдэнэхүү, Э.Билэгтмаа, уран нугараач н.Сэндэр зэрэг шинэ үеийн залуу уран бүтээлчид тоглосон байна.

 

Г.Тэгшсүрэн

Shuud.mn
Сонин хачин